Завхан аймагт шуурганы улмаас айлын гэр нуржээ
5-18

Төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар энэ сарын 15, 16,17-ны өдрүүдэд бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурлаа.

 

Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн “Тарвагат” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 2020.05.14-ний өдрийн 22:00 цагийн орчим хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин Б-ын гэр унасан тухай мэдээлэл 2020.05.15-ны өдрийн 08:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Бат-Эрдэнэ малчин А.Батболдын 6 ханатай гэрийн модыг дахин ашиглах боломжгүй тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
нэгхэн гэр байгаад унасан юм уу муу барьсан урьдчилан сэргийлж чадаагүйгээс унасан юм уу хэн буруутай юм төр яахаараа мөнгө гаргадаг юм даварсан малчидаа
2020-05-18