"Дөрвөн хүнээс халдвар илэрч батлагдсан тохиолдлын тоо 140 боллоо"
2020-05-18

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.018/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхий дахинаа COVID-19 халдварын улмаас 44 мянган хүний биеийн байдал маш хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шинээр сүүлийн 24 цагийн хугацаанд  95 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Нас баралт ОХУ-д 1, Германд 4.5, Италид 15 хувьтай байна.

 

Улсын хэмжээнд ажиглалтад 1740 хүн байна. Архаг хууч өвчтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 133 иргэн бий. Эрүүл мэндийн яамны тусгай утас болон шуурхай апплейкшнаар БНСУ, Бельги, ОХУ-аас иргэд холбогдон вирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл, зөвлөгөө авчээ. 

 

Хүүхдэд халдвар харьцангуй цөөн бүртгэгдсэн бөгөөд нийт дэлхий дахинаа 345 хүүхэд COVID-19 вирусээр өвчлөөд байна. Халдвар хүүхэд харьцангуй бага тусч, өвчлөл хөнгөн хэлбэртэй байгаа бөгөөд өвчилсөн хүүхдүүд уушгины архаг өвчлөл, дархлаа суларсан зэрэг хавсарсан эмгэгтэй байжээ.

 

Гэр бүлийн гишүүдээ алдах, ажилгүй, орлогогүй болох зэргээс шалтгаалан  сэтгэцийн эмгэгийн асуудал дэлхий дахины хүн амын санааг зовоож эхэлсэн байна. Иймд ДЭМБ-аас стрессдэхгүй, тайван байхыг уриалж эхэлжээ. 

 

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил улс тэргүүлсээр байна. АНУ-д 1.1 сая гаруй хүн идэвхитэй халдвартай байгаа аж. БНСУ-д 6 тохиолдол шинээр нэмэгдэж нийт халдварын тоо 11065 болж, нас баралт нэгээр нэмэгдэж 263-д хүрэв. 

 

Европын улс оронд халдварын тоо, нас баралт буурч байгаатай холбогдуулан хөл хорионы хязгаарлалтыг бууруулж эхэлжээ. Гэхдээ халдварын дараагийн давлагаанаас урьдчилан сэргийлэхийг сайтар анхааруулж байгаа аж. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ээс өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн хяналтын шат руу шилжлээ. Эдгээр иргэний хувьд 19-20 настай хоёр оюутан, 53 настай нэг эмэгтэй, 34, 30, 45 хоног эмчлүүлээд эдгэрч гарлаа. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс вирус илэрлээ. Үүнийг нарийвчилж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан цэргийн сургуулийн нэг оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс вирус илэрлээ. Халдвартай иргэдийг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрахаар ХӨСҮТ-ийн баг хөдөлсөн. 

 

Ингээд нийт Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 140 боллоо. Үүнээс 24 эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ хийлгэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн 1, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 хүн байна. Халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-д камер нэмж байрлуулж байна. Учир нв үйлчлэгч, асрагч нар хувцсаа тайлж, өмсөхдөө халдвар авч байгаа дэлхийн жишээ байгаа учраас хувцас тайлж гарах хэсэгт камераа нэмлээ. Мөн мананцар үүсгэдэг кабин давхар захиалан хийлгэхээр боллоо" гэж мэдээлэв.

 

Хилийн чанадад Монгол Улсын нэг иргэн Шведэд сэхээн амьдруулах тасагт, амьсгалын аппарат залгаатай, уушгины 80 гаруй хувь ажиллагаагүй болсон гэсэн мэдээлэл иржээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Z:
Manaid udaan emchleed bgaa um bishee uhernuudee. Dahin dahin shunjilgee avch batalgaajuulaad, haldvar tarahaas davhar sergiilej hyamtiin hugatsaagaa urtasgadan bgaa um bna. Mon ch teneg humuus umaa. Haldvar garchihval buruutgana, hyanaltaa saijruulahaar udaan emchillee gene. Uhernuudiig yaltai bilee
2020-05-19
Дэлхийд багасч манайд ихэсч байна даа, тэгээд ч манайд хамгийн удаан эмчлэгдэж байна, бүр Африкийн орнуудаас удаан
2020-05-19
Энэ нээрээ халдвар нь ямар удаан эмчлэгддэг юм бэ
2020-05-18
Hun zoohoo boli tenden uldee avah shaardlaga bhgui
2020-05-18