COVID-19: Шинэ дэгдэлтийн улмаас БНХАУ-д 100 сая гаруй хүн хөл хорионд оржээ
2020-05-19

Хятадын зүүн хойд хэсэгт 108 сая гаруй хүн коронавирусийн халдварын шинэ дэгдэлтийн улмаас хөл хорионд орсон талаар Блүүмберг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр Цзилинь мужид ердөө 34 халдвар илэрсэн ч мужийн эрх баригчид автобус болон төмөр замын харилцааг зогсоож, сургуулиудыг хаан, хүмүүсийг тусгаарлах шийдвэр гаргасан байна.

 

Шулань хотын захиргаа ийнхүү хатуу арга хэмжээ авах болсон нь коронавирус шинээр тархахаас сэргийлэхтэй холбоотой хэмээн мэдэгджээ. Энэ хотод коронавирусийн халдвартай эсвэл халдварын сэжигтэй хүмүүс амьдарч байгаа орон сууцны хорооллуудыг бүхэлд нь хаасан байна. Хоёр өдөрт нэг л удаа гэр бүлийн гишүүн нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн авахаар гэрээсээ хоёр цагийн туршид гарч болох гэнэ.Мөн Шулань хотоос болон ойролцоох хотуудын орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаажээ.

 

Энд дуулгахад,, Хятадын ерөнхий тахал судлаач Чун Наньшань тус улсад коронавирусийн дэгдэлтийн хоёр дахь давалгаа гарах магадлалын талаар дөрөвдүгээр сарын дундуур тооцоолж байлаа. Тэрбээр гаднас зөөвөрлөгдөн ирэх болон бусад орнуудаас халдвар тархах эрсдэл байгаа ч шинээр олныг хамарсан дэгдэлт гарах магадлал бага хэмээн онцолж байв. Энэ нь Хятадад урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш хатуу авч байгаатай холбоотой хэмээн Чун Наньшань тайлбарлаж байв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
!!!:
Manaih hilee changalaachee dan Gadnaas owchtei humuus oruulj irj eh ornoo eresdeld oruulj b na sh dee ! Bolioch
2020-05-19
Od:
Ingej hatuu baij l zogsoono shuudee. Tuunees bish shonojin baar sav tsengeenii gazaraar tenuuchleed baival ulam l hetsuu boloh bailgui
2020-05-19