Цар тахлын СҮРЭНД ДАРАГДСАН асуудлууд
2020-05-19

 

COVID-19 цар тахал хүн төрөлхтний өмнө тулгарсан хэвээр байгаа, эрт орой хэзээ нэгэн цагт шийдвэрлэхээс аргагүй олон ноцтой асуудлуудаас хүмүүсийн анхаарлыг түр холдуулав. 

 

Гайхаад байх зүйл ч биш. Цар тахал дэлхийг хамарч, олон сая хүний амь насанд заналхийлэн, гагцхүү тахалтай тэмцэхтэй холбоотой төдийгүй нийгмийн амьдралыг бүхэлд нь хамарсан олон асуудлыг хөндөж байна. Коронавирус дэгдсэнээс үүдэлтэйгээр мартагдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд хэдийнэ оройтсон бол нөгөө хэсэг нь тулгамдсан хэвээр байж эсвэл бүр шийдвэрлэхэд улам хүндрэлтэй ч байж мэдэх. Цар тахал дэлхий даяар заналхийлж байх зуур энэ тахлын сүрэнд дарагдан мартагдсан асуудлуудыг ВВС сануулжээ.

 

Цөмийн зэвсэглэлээр дахин хөөцөлдөх аюул

 

Стратегийн зэвсэглэлийг цөөрүүлэх Орос Америкийн гэрээний хугацаа ирэх оны хоёрдугаар сарын эхээр дуусна. Энэ бол хүйтэн дайны үеэс өвлөгдөн ирсэн, зэвсэглэлийн хяналтын хамгийн сүүлийн томоохон хэлэлцээр юм.

 

Энэ гэрээг талууд харилцан тохиролцсоноор сунгаж болох ч ийнхүү сунгахад хугацаа бараг л үлдсэнгүй. Ийнхүү сунгаж амжихгүй бол цөмийн зэвсэглэлээр дахин хөөцөлдлөх аюул эхэлнэ гэж шинжээчид анхааруулж байна. Нислэгийн үеэр маневрлах боломжтой хэт авиан пуужин зэрэг шинээр нууц зэвсгүүд боловсруулж байгаа нь аюулыг улам наашлуулж байгаа юм.

 

Шинээр, олон талт асуудлыг багтаасан хэлэлцээр боловсруулах хугацаа бараг л үлдээгүй. Орос улс гэрээг шинэчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч Дональд Трампын захиргаа энэ гэрээнд Хятад нэгдэхгүй бол хэлэлцээрээс гарах хүсэлтэй, гэтэл Хятадын зүгээс хэлэлцээрт нэгдэх ямар ч хүсэлгүй байгааг шинжээчид онцолжээ.

 

Ираныг тойрсон хурцадмал байдал

 

2015 оны Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарснаас үүдэлтэй дуулиан улам бүр хурцдаж байгааг шинжээчид сануулжээ. Иран руу орчин үеийн зарим төрлийн зэвсэглэлийг нийлүүлэх НҮБ-ын хориг хэвээр үйлчилж байгаа бөгөөд хоргийн хугацаа энэ оны 10 дугаар сарын 18-нд дуусах юм. АНУ хоригийг сунгах саналтай байгаа бол хориг сунгагдсанаар хүндхэн үр дагавар гарна гэж Ираны Ерөнхйлөгч хэдийнэ мэдэгдсэн.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар Орос улс хоригийг сунгах саналд хориг тавих хэдий ч ингэсэн тохиолдолд хэлэлцээрийг Иран хэрэгжүүлэхгүй бол түүний эсрэг өргөн цар хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээх гэрээний заалтыг хүчин төгөлдөр болгуулах тал дээр АНУ Европын холбоотнуудаасаа дэмжлэг хүсэх аж.

 

Ингэснээр АНУ өөрөө гарчихсан хэлэлцээрийг мөрдөхийг Иранаас шаардана гэсэн хачирхалтай дүр зураг бий болох бөгөөд үүний дүнд Америк Ираны харилцаа улам муудахыг шинжээчид анхааруулж байна. Өнөөдөр үйлчилж байгаа зэвсгийн нийлүүлэлтийн хориг Ираныг байр сууриа өөрчлөхөд түлхэц болоогүй бөгөөд дахин хориг тавьсанаар байдал дээрдэхгүй гэж шинжээчид үзжээ.

 

Цаг уур

 

Цар тахалтай хийх тэмцэл нь хүн төрөлхтөн хамгийн өргөн цар хүрээтэй, даяаршлын хамгийн хүнд асуудал болох цаг уурын өөрчлөлтийг хамтдаа шийдвэрлэх чадвартай эсэхийг шалгах томоохон талбар ч байж болох юм хэмээн ВВС агентлагийн тоймчид үзжээ.

 

Энэ оны 11 дүгээр сард Глазгод болох ёстой байсан НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хурал ирэх жил болон хойшлогдсон. Гэхдээ хэлэлцээрийн явцыг сэргээхэд гол асуудал оршоогүй, хүний ухамсрын түвшин хэрхэн өөрчлөгдөх, хэлэлцээр өмнөх шигээ онц чухал, тулгамдсан байдлаар хадгалж чадах эсэх, цаг уурын асуудлаарх хурдацтай өөрчлөлтөд шинэчлэгдсэн дэлхий хэрхэн нөлөөлөх зэрэг асуудлууд хариултгүй хүлээж байгааг шинжээчид онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бүгдннрнн үхэцгээж байж бие биенээ боорлоод
2020-05-19