Хөлбөмбөгийн лигүүд хөдөлгөөнд орж байна
5-19

 

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдээр эргэж сэргэсэн билээ. Европийн спортын ертөнц коронавируст халдварын улмаас бүхэлдээ хоёр сар орчим сул зогссоны эцэст ийнхүү хөдөлгөөнд орж эхэлж байна.

 

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн багууд өчигдрөөс 10 хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл хийж эхлэв. Хөлбөмбөгчид коронавирусын шинжилгээнд бүрэн хамрагдаж, хорио цээрийн дэглэмийг нягт мөрдөж байгаа юм. Харин тус лигийн тоглолтыг зургадугаар сарын 13-наас сэргээхээр төлөвлөсөн аж. Түүнчлэн Английн Премьер лигийн багууд өнөөдрөөс буюу тавдугаар сарын 19-нөөс бэлтгэлдээ гарах шийдвэрт санал нэгджээ. Бэлтгэлийг тав хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр явуулж, хоорондын зайг барих, контакттай бэлтгэлийг хориглосон байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин