Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгана
2020-05-19

 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хот тохижилтын хэлтсийн дарга М.Гансэлэм Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газрын зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр нарын хүмүүс“Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгаж арга хэмжээ авах талаар  Нийслэлийн засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, зохион байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

-Нийслэлийн Засаг дарга 2020 оныг “Нэг хот-нэг стандарт”  зорилтод жил болгон зарласантай холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Үүнд,

 

-Дүүргүүдийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг стандартын шаардлага хангаагүй барилга угсралтын түр хашаа, стандартад нийцээгүй хашааг  стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах, зөрчил арилгаагүй хашааг буулгаж, зардлыг холбогдох байгууллагаар төлүүлэх

 

-Хог хаягдалтай, ухсан нүх, овоолсон шороотой, эвдэрсэн хашаануудын судалгааг гаргаж, улмаар газрын эрхийг нь цуцлан нийтийн эзэмшлийн болгож тохижуулах нэгдсэн арга хэмжээ авч ажиллах,

 

-Улсын болон нийслэлийн төсөв хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт бүтээн байгуулалтын ажлын стандартад анхаарахыг   үүрэг болгожээ.

 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсийн дарга М.Гансэлэм:

 

-Энэ ажилтай холбоотой судалгаанууд гарсан. Энэ долоо хоногоос буулгах арга хэмжээ авна. Хашаа буулгахтай холбоотой гарсан зардлыг тухайн хашаа, газрыг эзэмшигч иргэн аж ахуй нэгжээс гаргуулна. Ажлыг сарын хугацаанд шууд арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өнөөдөр Багануур, Багахангай, Налайх дүүрэг дээр  ажлын хэсэг ажиллаж байна.

 

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газрын зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр:

 

-Дүүргүүдийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн ажиллаж байна. Хотын стандартын газраас 309 хашааг шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Өнгөрсөн баасан гарагт гаргасан судалгааг харахад 194 хашааг буулгаж шинэчлэх шаардлагатай гэх  судалгаа гарсан. Зургаадугаар сарын 01 -ны дотор буулгаж, чөлөөлөх ажил явагдана. Энэ ажил хуулийн хүрээнд хийгдэнэ .

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бусдын өмч рүү шууд халдаж буулгана гэж юу бсан юм бэ хууль гэж бхгүй болжээ
2020-05-19