ШУУД: БНЭУ руу дараагийн нислэг үйлдэнэ
2020-05-19

 

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийж байна.  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нарын албаны хүмүүс оролцлоо.

 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Нэгдүгээр сарын 28-аас хойш 130206 иргэн орж ирсэн байна. Нийт 8480 иргэнийг татан авсан байна. Төмөр зам авто зам, явганаар орж ирсэн нийт 5007 хүн байгаа. Сүүлийн долоо хоногийн татан авалт ОХУ, Турк, БНЭУ-аас нийт 1070 хүнийг татан авчээ.

 

Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээс ирүүлсэн байна. Үүний 1611 хүн бага насны хүүхэдтэй, Эрүүл мэндийн шалтгаантай 449 иргэн, Өндөр настан 869, Жирэмсэн эмэгтэй 152, богино хугацааны визтэй 337, байрлах газаргүй 158 иргэн 2818 оюутан, Санхүүгийн хүнд нөхцөлд орсон 1002 хүн, насанд хүрээгүй хүүхэд 358, бусад 3300 гаруй хүн байгаа. Татан авалтаар ирсэн хүмүүсийг 27 цэгт тусгаарлаж байгаа. БНЭУ-аас ирсэн иргэдийн тоог оруулж тооцвол 2029 хүн тусгаарлах байранд байна.

 

Ойрын хугацаанд ОХУ-аас оюутнуудаа үе шаттайгаар татан авах талаар ярилцаж байна. БНЭУ-руу дараагийн нислэг үйлдэнэ. БНХАУ-аас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлтээ иргэд байна.

 

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:

 

Улаан-Үд хотод 948, Эрхүүд 601 Тувад 299 тохиолдол бүртгэгдсэн байна. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдол нэмэгдэж байгаа бол хил залгаа улсад тохиолдол олон бүртгэгдэж байна. Энэ сарын 16 нд долоон дүүрэгт хяналт шалгалт хийхэд 3110 амны хаалт зүүгээгүй иргэдэд анхааруулга өгсөн байна. Дараагийн удаа арга хэмжээ авна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Энэрэх:
МОНГОЛЧУУДАА бас ГАДААД оронд байгаач гэсэн 3 сая цөөхөн хүнээ ❤❤❤❤❤лах хэрэгтэй Хүн тэвчээртэй байж КОРОНО ВИРУСИЙГ ялж гарна шүү
2020-05-19