Фронт Цэгмид Ахмад дайчин болов
2020-05-19

Монгол Улсад “Ахмад дайчин” шинээр төрлөө. 

 

 

Дэлхийн хүн төрөлхтөнд амар амгалан байдлыг авчирсан 1945 оны 05 сарын 09-ний өдөр. Тэр цагаас өнөөдрийг хүртэлх ОХУ төдийгүй Монгол Улс 75 жилийн хугацаанд Аугаа их эх орны дайны ялалтыг жил бүр тэмдэглэн ирсэн. Үүний хүрээнд БХЯ Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойг угтан “Фронт Цэгмид” хэмээн ард түмэндээ алдаршсан эрхэм буурайд хүндэтгэл үзүүлсэн юм.

 

Энэ үеэр эрхэм буурайгийн үр хүүхдүүд нь БХЯ-ны төлөөлөлд ахмад дайчнаар бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэний дагуу өнгөрөгч 7 хоногт буюу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  тушаал гаргажээ.  Хувьсгалт Монгол Танкийн цуваа болон Монголын Ард түмний чин сэтгэлийн бэлгийн цувааг хүргэж өгсөнг үнэлэн Ахмад дайчны үнэмлэх, Батлан хамгаалах салбарын “Эх орны төлөө-1” медаль, нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон юм. БХЯ-ны газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон Ахмад дайчдын холбооны тэргүүн, Бэлтгэл хурандаа Г.Лүндэн нар Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд гэрт нь очиж гардуулан өглөө.

 

 

Асар их уй гашуу, харуусал дагуулсан дэлхийн 2-р дайн эхэлсэн эхний өдрөөс л Монгол улс ЗХУ-д сэтгэл санаа болон хүн, ардын аж ахуйн нөөц боломжин дээр тулгуурласан эд хөрөнгийн дэмжлэгийг удаа дараа үзүүлж байсан түүхтэй. Тус бэлгийн цуваануудын нэгийг эх орноо төлөөлөн хүргэж өгөх бүрэлдэхүүнд Сүрэнхорын Цэгмид хэмээх 19 настай малчин эмэгтэй багтаж, Монголын ард түмний чин сэтгэлийн илгээмжийг хүргэж өгсөн байдаг юм. Өдгөө ард олондоо “Фронт Цэгмид” хэмээн алдаршсан буурай Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт энх тунх аж төрөн амьдран сууж байна.

 

Тус түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ түүхийн хатуу үнэн, дайны ялалтад онц чухал гавъяа байгуулсан эрхэмүүдийг залуу хойч үедээ таниулах үүднээс томоохон хот суурингуудад ахмад дайчдын танилцуулгатай самбарыг дэлгэсний нэг нь Монгол улсын иргэн “Фронт Цэгмид” гуайн тухай юм. Энэ мэтчилэн түүхийн үнэнг тэд дурсан санаж байна. /интершумтай дүрс/ Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнах болсныг дуулгасан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН ЗОЧИН:
өдий хүртэл ахмад дайчин өгөөгүй бсан юм уу хэд наслах вэ дээ төр шагналаа өгвөл яасан юм болоо БУУРАЙД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ
2020-05-19
Zochin:
Mongoliin tor zasag iim saihan buyantai hunii hodolmor buteeliig hen ch bolson dutuu uneljee .Emee eej mini ulam urt naslaj Udaan jargaarai
2020-05-19
ФРОНТ ЦЭГМИД ГУАЙД:
САЙХАН ТҮҮХ БҮТЭЭЖ САЙН САЙХАН АМЬДАРЧ ЯВАА БУУРАЙ БАЙНА. САЙН САЙХАНЫГ ХҮСЬЕ.
2020-05-19
8789:
Энэ хүнийг өөд болохыг нь хүлээж байх мэт, хоёрын хооронд тэмдэг, медалиар хуурах юм, энэ Н.Энхбодд гэч тэнэг нөхөр. Нэгмөсөн Улсын дорвитой цол олгож түүхэн үйл гавьяаг нь олигтойхон үнэлмээр. Бараг 80 жил малл малласан хүн. Гэтэл Монголын төр одоо болтол гавьяат малчин цолоо харамласаар л сууна. Ахмад дайчин талаас нь ч цусан гавьяаны том одон өгөх буюу бүр баатар өгсөн ч болохоор л хүн. Харамч төр нь зөв хүндээ болохоор харамлаж, хорголоо тоолсоор л он цаг элжээ. Энэ буурал 200 наслахгүй нь мэдээжийн хэрэг буюу.
2020-05-19