ОХУ аялал жуулчлалаа ирэх сараас сэргээнэ

Коронавирусийн халдвар тархах аюултай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн Оросын аялал жуулчлалын салбарын хязгаарлалтын арга хэмжээнүүдийг ирэх сарын нэгнээс эхлэн хэсэгчлэн цуцална гэж "Ростуризм"-ын захирал Зарина Догузова мэдэгдсэнийг Вести дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх сарын нэгэн гэхэд Оросын ихэнх бүс нутгууд хязгаарлалтын арга хэмжээнүүдээс шат дараатайгаар гарах гэнэ. Одоогийн байдлаар энэ чиглэлд бүс нутгуудын захирагч болон Оросын хэрэглэгчийн хяналтын газартай хамтран ажиллаж байгаа аж.
Эхний ээлжинд эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй амралт сувиллын газрууд, коттеж бүхий зочид буудлуудыг нээх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ