Сайхан мэдээ: Г.Батзаяа эдгэрч эмнэлгээс гарлаа
2020-05-20

Гандөшийн Батзаяа нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Тэгвэл 28-хан настай залуу бүрэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа сайхан мэдээг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

 

 

Г.Батзаяа "Хамгийн анх есдүгээр сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна. Бүх зүйл ок" гэж Batzaya zaya хуудсандаа бичсэн байна.

 

Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул монголчуудаас тусламж хүссэн. Сайхан сэтгэлт монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн юм. Монголчуудын "амьдруулсан" мөрөөдөл дүүрэн залуу ийнхүү эдгэрч ихийг хийж бүтээх хүслээр жигүүрлэн байна. 

 

Г.Батзаяагийн ээж "Хүү маань өнөөдөр эмнэлэгээс гарч байна. Ингээд 7 хоног бүр 2 удаа шинжилгээгээ өгч эмээ уугаад л байх нь. Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгийн зон олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд Дорноговь аймгийн удирдлагууд, хүүгийн ажлын хамт олон, найз нөхдөд, миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүст ах дүү төрөл садан найз нөхөд Европд суугаа Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа. Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү.Та бүхний тус дэмээр хүү маань бослоо, баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Дашрамд сонирхуулахад Реппер Thunder Г.Батзаяад зориулан "Ганцхан шалтгаан" гэдэг нэртэй дуу зохиосон билээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Тийм шүү Сайхан хэлжээ
2020-05-20
Хамгийн сайхан мэдээ байна.Үнэхээр өөдрөг сайхан залуу шүү.Их л санаа тавьж,залбирч байлаа.Өдөр бүхэн постийг нь шалгаж,орохгүй удвал яасан вм бол гээд л ...Одоо биеэ сайхан гамнаарай.Ээжид нь баяр хүргэе.Мундаг ээж юмаа.
2020-05-20
irgen:
Mongoliin ard tymen toriinhonoo bodvol jinhen mongol ard tymen shyy, saihan ireedui irleedee biee sain bodoj az jargaltai amdraarai
2020-05-20
Монголчууд минь аугаа ард түмэн шүү дээ. Сайхан байна. Бээжин хотын эмнэлгийн эмч, ажилчдад талархал илэрхийлье.
2020-05-20
Zaya:
Bayar hurgey. Amjilt
2020-05-20
Narantungalag:
Saixan medee bn amjilt
2020-05-20
Зочин:
Үглэнэ гэдэг нь хар энерги юм
2020-05-20
нэргүй:
Баяр хүргэе Цаашдын амьдралд нь хамгийн сайн сайханыг хүсье. Ээжд нь сэтгэлийн амар амгаланг бэлэглэе. Монголчууд минь агуу шүү. Бид чадсан байна. Сайхан залууг босголоо.
2020-05-20
Javhaa:
Өө хөөрхий дөө. Ямар сайхан юм бэ. Яасан бол гэж бодоод байсны. За залуу минь амьдраад байна шүү, эрүүл энхийг хүсье
2020-05-20
хуучин цэрэг:
Мундаг залуу. Баатар болно гэдэг заавал хэн нэгний өмнө том гавъяа байгуулсан хүнийг ч хэлдэггүй бололтой. Өөрийгөө ялж..., өөрийгөө бүтээж... чадсан хүн ч баатар болж болох юм шиг. Энэ их аюул, эрсдлийг хүний ёсоор даван туулж гарч ирж чадсан зориг тэвчээр, итгэл найдвар, зүрх сэтгэлийн тань хүч чадлыг бахдаж байна.Баатар хүн шүү Чи... Бахархаж байна.Талархъя!
2020-05-20
Тийм шүү Сайхан хэлжээ
GN:
Tom yumnii ard garlaa, burhan mini. Hamag bartsad ni uugeer arilj tsaashdiin amidral ni dardan bn bha
2020-05-20
Иргэн:
Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ.
2020-05-20
Иргэн:
Хойшдын амьдрал нь дардан сайхан байг ээ
2020-05-20