Нодон Синмун: Ким Жон Ун "унтах, амрах завгүй" ажиллаж байгаа
2020-05-20

 

БНАСАУ-ын өдөр тутмын сонин болох "Нодон Синмун" сонин Хойд Солонгосын удирдагчийн талаар төрөл бүрийн цуу яриа гарсан ч Ким Жон Ун жилийн 365 өдөр амралтгүй, нойргүй, хэн нэгний төрсөн өдрийг ч тэмдэглэлгүй ажиллаж байгаа хэмээн бичжээ. 

 

New York Post сонины мэдээлснээр Хойд Солонгосын "Нодон синмун" сонин тэргүүн нүүрээ тэр чигт нь Ким Жон Ун төр барьсан найман жилийг магтахад зориулсан бөгөөд "Манай удирдагчийн хувьсгалын хуанлид бүр анхнаасаа л амралт, баярын өдрүүд эсвэл төрсөн өдрүүд байгаагүй" хэмээн нийтлэлд өгүүлсэн байна. Түүнчлэн "дээд удирдлага, нөхөр Ким Жон Ун одоогоор унтахгүй амрахгүй, шахуу хөтөлбөртэй ажилласан хэвээр байна" гэж онцолжээ. 

 

Нийтлэлийн гол хэсэг нь Хойд Солонгосын удирдагчийн бодлогод зориулагдсан аж. Нийтлэлд, Хойд Солонгосын удирдагч албан тушаалаа урвуулан ашигласан хэн бүрийг шийтгэнэ гэж онцолжээ. Түүнчлэн Ким ард түмэндээ хайртай, гадны гүрнүүдээс ирэх дарамт шахалт зэрэг "нэн хүнд нөхцөлд" улс орныг чадварлаг удирдаж байгаа хэмээн онцлоод Ким Жон Уны удирдлаган дор Хойд Солонгосын арми "дэлхийд хүчирхэгт" тооцогдох болсон гээд ойрын ирээдүйд эдийн засгийн салбар нь дэлхийн түвшинд гарна хэмээн нийтлэлд онцолсон байна. 

 

Энэ нийтлэл гарсны дараа Лейдений их сургуулийн багш, шинжээч Кристофер Грин мэдэгдэл хийхдээ нийтлэлийн агуулга нь биш харин далд санаа нь анхаарал татаж байгааг цохон тэмдэглэжээ. Түүний өгүүлснээр энэ нийтлэл тавдугаар сард гарах биш харин дөрөвдүгээр сард Ким Жон Ун төр барьсны найман жилийн ой тохиох үеэр нийтлэгдэхээр төлөвлөгдөж байсан гэнэ. Харин эрх баригчид өөр зүйлд анхаарлаа хандуулсан байсны улмаас нийтлэл хожуу гарсан гэж шинжээч үзжээ.  Түүнчлэн Ким Ир Сений төрсөн өдрөөр Ким Жон Ун олны өмнө гараагүй гэдгийг Грин сануулсан байна. 

 

Нодон синмун сонины нийтлэл Ким Жон Уныг алга болсон гэх ээлжит цуурхал гарсны дараа буюу тавдугаар сарын 16-ны бямба гаригт гарчээ.

 

Эргэн сануулахад, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дөрөвдүгээр сарын дундуур тохиодог, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ир Сенийхээ төрсөн өдөрт оролцоогүй нь түүнийг нас барсан, өвдсөн гэх зэрэг мэдээлэл гарах үндэс болсон юм. Харин тавдугаар сарын хоёрны өдөр Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг Ким Жон Ун шинэ үйлдвэрийн нээлтэд оролцсон хэмээн мэдээлж, зургийг нь нийтэлж байв.

 

 

Shuud.mn
Сонин хачин
kkk:
шоронд суух, уйлах 2-оос сонго гэвэл алийг нь сонгох вэ?
2020-05-20
zochin:
yund ny iilaad baudagvaunaa unen jujuigchid
2020-05-20
zochin:
yund ny iilaad baudagvaunaa unen jujuigchid
2020-05-20