Хойд Солонгос 2019 онд цөмийн зэвсэглэлд 620 сая ам.доллар зарцуулжээ
2020-05-20

 

Цөмийн зэвсэглэлтэй тэмцэх олон улсын бүлэг өнгөрсөн онд улс орнууд цөмийн зэвсэглэлд гаргасан зардлын үнэлгээ, жагсаалтыг гаргажээ.

 

Энэ үнэлгээгээр өнгөрсөн онд Хойд Солонгос цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөртөө 620 сая ам.доллар зарцуулсан нь тус улсын ДНБ-ий зургаа орчим хувийг эзлэж байгаа талаар АВС мэдээллээ. 

 

Дээрх зардлын үнэлгээг Өмнөд Солонгос болон олон улсын судалгааны төвүүдийн хийсэн, Хойд Солонгосын цэргийн зардлын өмнөх үнэлгээн дээр тулгуурласан бөгөөд 2009 онд Хойд Солонгос ДНБ-ийнхээ 35 орчим хувь буюу 8,77 тэрбум ам.долларыг зэвсэгт хүчиндээ, үүнээс зургаа орчим хувийг цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрт зарцуулсан гэж дээрх байгууллагууд үзжээ. 

 

Энэ үнэлгээнээс үүдэн, Хойд Солонгос 2018 онд ДНБ-ийнхээ 35 орчим хувь буюу 10,2 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын зардал болгож, үүнээс зургаа орчим хувь буюу 620 сая ам.долларыг 2019 онд цөмийн зардал болгон ашигласан гэж Цөмийн зэвсэглэлтэй тэмцэх олон улсын бүлэг үзсэн байна. 

 

Хойд Солонгост 35 цөмийн хошуу байдаг гэж үздэг бөгөөд дээрх зардлаас харахад тус улс өнгөрсөн онд минут тутамд 1180 ам.долларыг цөмийн зэвсэглэлд зарцуулсан гэж Цөмийн зэвсэглэлтэй тэмцэх олон улсын бүлэг мэдэгджээ.

 

Цаашлаад, өнгөрсөн онд цөмийн зэвсэглэлд хамгийн их хөрөнгө зарцуулсан орнуудад АНУ, Хятад, Орос, Их Британи улс багтсан байна. Эдгээр улсууд найман тэрбум гаруй ам.долларыг зарцуулсан бол АНУ 35 тэрбум ам.долларыг цөмийн зэвсэглэлдээ зарцуулснаар жагсаалтыг тэргүүлжээ. Үүний араас Франц, Энэтхэг, Пакистан, Израиль улс тус бүр таван тэрбум орчим доллар зарцуулснаар жагсаалтад бичигдсэн бол Хойд Солонгос 620 сая ам.доллар зарцуулснаар цөмийн зэвсэглэлтэй орнууд дундаас хамгийн бага зардал гаргасанд тооцогдож байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манайд бол их наядаар нь гударч байна
2020-05-21
ПЭЭЭ...:
ЭНЭ ТООНУУД ҮНЭН ҮҮ...
2020-05-20