ҮХЦ хуралдана
5-20

 

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.     

 

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг өмнө нь Цэц хянан хэлэлцэхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан билээ.

 

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товлоод байна гэж ҮХЦ-ийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин