Б.Хурц нарын шүүх хурал хойшилсон ШАЛТГААН
5-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр хойшлуулав. Үүнд:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсон шалтгааны улмаас,

 

2. Шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дуусаагүй үргэлжилж байгаа тул тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй,

 

3. Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах зэрэг хуульд заасан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 9. 00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.


ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Арчаагуй хулгайч нар хуулийн цоорхой ашиглаж их даварч байна даа
2020-05-23
ИРГЭН Б.:
Шүүгч нэртэй авилгалчид жирийн нэг Дорж, Дулмаагийн хэрэг бол аль хэдийнэ шийдээд шоронд хийхийг нь хийчисэн байгаа. Яагаад гэвэл тэднээс авах мөнгө гэж сүйдтэй юм байхгүй. Харин мөнгө зоостой нөхдийн хэргийг бол бөөн юм болно, хойшлуулна, буцаана, цаг хугацаа сунгана. Авах өгөх дээрээ тохирно. Ингэж ингэж арай гэж нэг юм авсан өгсөндөө өлзий болсон цагт шүүх хурал нэртэй жүжиг тоглоно. Монголын шүүхийг ямар шүүх гэхэв дээ. Улайм цайм авилгалын үүр.
2020-05-20
Зочин:
Авилгагч шүүгч нар юуч хийж чадахгүй дор хаяад 20 орчим удаа хойшилж замхаран алга болно
2020-05-20
irgen:
Archaagui hudalch , chadvargui umnuud yaj shyygch hiideg um be ?!
2020-05-20
irgen:
Bitgii hudlaa shaltag toochij zag hojij baigaach ta nar!!! 21-r zuund ene byh asuudlaa hoorondoo holbogdoj , medeelj , zohizuulah byren bololzootoi bolson zag shyydee….urdiin adil utasgui netgui gesen , hol oir gesen shaltgaan baihgui bolson zag shyydee…..!!!!
2020-05-20
irgen:
Bitgii hudlaa shaltag toochij zag hojij baigaach ta nar!!! 21-r zuund ene byh asuudlaa hoorondoo holbogdoj , medeelj , zohizuulah byren bololzootoi bolson zag shyydee….urdiin adil utasgui netgui gesen , hol oir gesen shaltgaan baihgui bolson zag shyydee…..!!!!
2020-05-20