ВИДЕО: Малын хулгай гаарч байна
2020-05-20

 

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн  Д.Отгонпүрэв, малчдын төлөөлөл, Буулин багийн малчин О.Ганбаатар, С.Санжаасүрэн, Тамир багийн малчин Ж.Төмөрмуна, Алтан Овоо багийн Д.Дамдинсүрэн нар малын хулгайн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Д.Отгонпүрэв:

 

-Малын хулгайг зогсоохын тулд  сум орон нутгийн онцлогт тохируулж хууль хүчний ажилтанг  нэмэх шаардлагатай. Цэнхэр сум төв зам дагуу байрладаг учраас малын хулгайчид мал борлуулах нөхцөл сайтай.  Үүнээс шалтгаалж малын хулгай их гарч байна. Хуулийн  арга хэмжээ, сайн авахгүй байгаа учраас залууст малын хулгай хийж, амьдралаа залгуулж болох юм байна гэсэн бодол  төрж  байна. Малчид хоорондоо бие биенийгээ сэжиглэх, зан харилцааны асуудал гарч байгаа. Хулгайчдыг мөрдөх унаа тэрэг дутмаг мөн хуулийг сайн хэрэгжүүлмээр байна. Малчид малын аясаараа нүүдэллэдэг болохоор  ойрхон байх боломжгүй, бүл чадалгүй үеийг дамилдуулж хулгайчид гаарч,мэргэжлийн түвшинд хулгай хийж байна.

 

Архангай аймгийн Малын хулгайтай тэмцэх тасаг гэж байдаг ч , хулгайчийг илрүүлээд ил тод зарладаггүй. Иймээс малын хулгай өнөөдрийн түвшинд хүрээд байна. Аймгийн прокурор, шүүхийн байгууллага малын хулгайчидтай тэмцэж байгаа үйл ажиллагаанд нь  малчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hairan saihan bayan mongol mini ingej irgedee amidruulah gej dee
2020-05-20
ard:
ard irgedee ajlaar hangaachee.tsalin baga ajil oldohgyi bolohoor zaluuchuud hulgai hiih argiig songoj bgaa bx
2020-05-20
malchin:
humuust ni hulgaichiig ni i; tod zarlaj helj ogoh heregtei ARHANGAID eronhii gazriin desant buulgaj huivaldagch tsgdaa nartaigaa ajillah tsag boljee arai heterlee UIH gishuud ni yu harj bna batalsan huuliin chin heregejilt OO hevitai bhad devsheed yavaan muu
2020-05-20
irgen:
shine huulitai bolson bizdee gaarch baigaa bol shorond orood baijdee
2020-05-20