Виктор Цойгийн хүү "Кино" брэндийг оюуны өмчөөр эзэмшинэ
2020-05-20

"Кино" рок хамтлагийн ахлагч Виктор Цойгийн хүү Александр Цой хамтлагийн брэндийг оюуны өмчийн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан талаар Известия мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Кино" гэсэн барааны тэмдгийг бараа, үйлчилгээний олон улсын ангиллын зэргээр бүртгүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэснээр зураач нарт загвар гаргах, шөнийн клуб нээх, ном хэвлэх, мастер класс болон тоглолт зохион байгуулах боломжтой болох гэнэ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 12 дугаар сард "Кино" хамтлагийн хөгжимчид "Троллейбус" дууны шинэ хувилбарыг бичүүлсэн бөгөөд энэ хувилбарт Виктор Цойгийн дуу хоолой гардаг аж. Дууны клипийг хөгжимчин Алексей Титов Юүтүб суваг дээр байршуулж байжээ.

 

Дашрамд дуулгахад, "Кино" хамтлаг нь Орост рок үүсч хөгжсөнөөс хойших түүхэн дэх хамгийн алдартай рок хамтлаг юм. Энэ хамтлаг 1982 онд Ленинград / одоогийн нэрээр Санкт-Петербург/ хотод байгуулагдаж байв. Энэ хамтлагийн ахлагч Виктор Цой 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр 28 насандаа Рига хотоос холгүйхэн авто ослын улмаас нас барсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин