БНХАУ: Царай таних технологиор 30 жилийн өмнө алга болсон хүүгээ олжээ
2020-05-21

БНХАУ-д 30 жилийн өмнө алга болсон хүүгээ царай таних технологийн ачаар олсон үйл явдал болсон талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Мао Инийг хоёр настай байхад нь алджээ. Аав нь түүнийг яслиас аван харьж явах замдаа хүүдээ ус авах гээд түрхэн хугацаанд анхаарал сарнисан үед хүүг нь хулгайлсан байна. Эцэг эх нь хүүгээ улс орон даяар хайж, Маогийн ээж хүүгээ алга болсон тухай зар бүхий хуудсыг 100 мянга гаруй хэвлэн хаа сайгүй тараасан гэнэ. 

 

Харин өнгөрсөн даваа гаригт Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яамны зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр эцэг эх нь 34 настай хүүтэйгээ уулзжээ.

 

"Бидэнд тусалсан мянга мянган хүнд талархлаа илэрхийлье" хэмээн Мао Инийн ээж Жинжи Ли сэтгүүлчдэд хандан өгүүлсэн байна.

 

Мао Иньтэй юу тохиолдов?

 

Мао Инь 1986 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр төржээ. Маог хүмүүс хулгайлах үед тэдний гэр бүл Шенси мужийн Сиань хотод амьдардаг байжээ. 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мао Инийн аав Мао Женьжин хүүгээ яслиас нь аваад харьж явсан гэнэ. Энэ үед хүү нь "ус уумаар байна" гэсэн тул зочид буудлын үүдний орчимд зогсон, хүүдээ халуун ус авч өгөн, усыг хөргөхийн тулд аяга сэлгэн хийж, түрххэн хугацаанд холдох зуур хүү нь алга болсон байна.

 

Ингээд эцэг эх хоёр нь Сиань хот болон ойролцоох хотуудад зар тараан хүүгээ хайж, ээж нь ажлаасаа халагдан, бүхий л цагаа хүүгээ хайхад зарцуулжээ. Тэрбээр 10 мужаар явж, 100 мянга гаруй зар тараасан байна. Гэсэн ч тусыг эс олов. 

 

Хүүгээ хайх хугацаандаа Мао Инийн ээж өөрийн түүхийг телевизийн нэвтрүүлгээр ярьж, тусламж хүсдэг байсан гэнэ.South China Morning Post сонины мэдээлснээр өөрийнх нь хүү байж болох 300 гаруй хүний талаар сураг сонссон ч аль нь ч Мао Инь байгаагүй аж. 

 

2007 онд Мао Инийн ээж Жинжи Ли алга болсон хүүхдүүдийг хайхад эцэг эхэд нь тусалдаг Baby Come Back Home байгууллагийн сайн урын ажилтан болжээ. Тэрбээр 29 гэр бүлд хүүхдээ олоход нь тусалсан ч хүүгээ олж чадаагүй л байна. 

 

Хүүг хэрхэн олов? 

 

Хятадын улсын хэвлэлүүдийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын эхээр цагдаагийнхан Сиань хотоос 1000 орчим километрийн зайд байх Сычуань мужийн нэгэн эрийн тухай мэдээлэл авчээ. Энэ эр олон жилийн өмнө үрчлэгдсэн байсан гэнэ. 

 

Цагдаагийнхны мэдээлснээр, царай таних технологийн ачаар алга болсон хүүг олсон гэнэ. Бяцхан Мао Инийн зургийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар "хөгшрүүлэн", дараа нь гудамжны ажиглалтын камерын бичлэг зэрэг байдаг мэдээллийн үндэсний санд оруулан давхардах зураг гарч ирэх эсэхийг хайжээ. Ингээд олон жилийн өмнө өөр мужид үрчлэгдсэн эрийг олж, төрсөн эцэг эхийнх нь хамт генетикийн тест хийхэд  Мао Инь мөн болох нь тогтоогдсон байна. 

 

Цагдаагийнхны мэдээлснээр, хүүг олон жилийн өмнө хүүхэдгүй гэр бүлд 6000 мянган юаниар заржээ. Өргөж авсан эцэг эх нь Мао Инийг Гу Ниннин гэж нэрлэсэн байна. Хүүхэд хулгайлсан хэргийг цагдаагийнхан мөрдөн шалгаж байгаа аж. 

 

Хятад дахь хүүхдийн хулгай

 

Хүүхэд хулгайлах, худалдах гэмт хэрэг нь Хятадад эртнээс нааш байсан ноцтой асуудлуудын нэг юм. Хүүхэд худалдаалсан талаарх албан ёсны тоон мэдээлэл гардаггүй. Харин Baby Come Back Home байгууллагын цахим хуудас дээр 14893 хүү, 7411 охин алдагдсан талаарх зар байршжээ.

 

Түүнчлэн 2015 онд гаргасан цагдаагийн газрын мэдээллээр, жилд 20 мянган хүүхэд хулгайд алдагддаг гэнэ. 2009 онд Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яам ДНК сан үүсгэсэн бөгөөд үүний ачаар алдагдсан 6000 гаруй хүүхдийг олж чаджээ.Мөн 2016 оны тавдугаар сард Нийгмийн аюулгүй байдлын яам "Гэр бүл эргэн нэгдэх" нэртэй хөтөлбөр эхлүүлсэн байна. 2019 оны зургаадугаар сар гэхэд энэ хөтөлбөрийн ачаар 4000 гаруй хүүхэд эцэг эхээ олж чаджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-11-14
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-11-14