Бороонд шүхэргүй алхана
2020-05-21

 

“Бороо орж байна. Шүхэргүй гараад ирсэн...гэхэд

-“Намайг машин хүлээж байгаа” гэж хажуугаас ажлын эгч бахархсан, сэтгэл тайвнаар хэлэхэд, өнөөдрийн тухайд тосох хүн байхгүйгээ  мэдсээр байж хэн нэгэн тосох гээд хүлээж байгаа ч  юм билүү гэж бодож, зүгээр л бодсон энэ бодолдоо ичингүйрч инээд хүрч суулаа. Гадагшаа гарлаа. Ажлын үүдэн дээр шүхэр барьж, нэг ширхэг улаан сарнай барьсан залуу зогсоно. Хайртай бүсгүйгээ тосох гэж байгаа бололтой сандарсан, догдолсон харагдана. Бороо орох  сайхан шүү. Хэн бүхний сэтгэлийн утсыг хөндөж хайрлуулж, дурлуулж бас ганцаардуулдаг.

 

Гудамжаар хөтлөлцөн алхах хосууд ирээдүйнхээ талаар ярилцаж, хайрын үгсээ харамгүй шивнэлдэнэ. Харин хажуугаар 

 

-“Харьж байна хө, автобус ирдэггүй алхчихлаа. Банштай цай”-гаа хийж байгаарай. Сүү аваад орно оо гэж ахимаг насны аххүү яриад өнгөрлөө. Бороо орвол банштай цай, цас орвол будаатай цай гэж төгс хослол шүү.

 

Бодолд дарагдан,  тогтоол усыг туучин алхах бүсгүй. Өнөө оройны бороо түүнд өнгөрсөн, өнөөдөр ирээдүй гурван цагийг эргэцүүлэх боломжийг олгож байгаа бололтой.

 

-“Өө золиг гэж, удаан явахад яадаг байна аа, хамаг хувцас руу ус цацаад хаячихлаа” гэж уурссан дуу сонсогдоно. Эргээд харлаа. Эгчийн  цагаан пүүз будаа.  Инээд ч хүрэх шиг. Нээрэн л манай жолоочид  зам дээр тогтсон усыг хараад хурдаа нэмдэг шүү. Гэхдээ хааяа ч бас зүггүйтэж  албаар ус цацмаар санагддаг л даа. Эгчтэй нийлж харин тийм гэж ирээд л  хов базмаар ч юм шиг... Урд, уртын харайлт хийж байгаа залуугийн хажуугаар хээв нэг үсрээд гармаар ч юм шиг хачин зүггүй мэдрэмж төрж явлаа.

 

Хөдөө одоо ч сайхан байгаа даа. Аав тамхиа нэрээд л , гал дээр ээжийн хийсэн банштай цай пор пор буцлаад л, хэн ч нам гүн байдлыг эвдэж дуугарахгүй.  Хоттой хонь бөөгнөрөөд зогсчихсон, шон дээр эмээлтэй морь үүрсээд л амгалан. Харин зарим  нутгийн өндөрлөг газраар цас унасан байх.

 

 Хотын бидэнд энэ хаврын хамгийн сайхан зөөлөн шиврээ бороо өнөөдөр шиг санагдана. Бороо орно гэдгийг мэдсээр байж шүхэргүй гарсан би, харьж явах зуураа амьдралын олон өнгийг харж, гэгэлзэж явлаа.  Хур бороо муу бүхнийг угаадаг гэдэг дээ. Цар тахал удахгүй намжиж тайван болох байх. Харин  би хариад банштай цай хийж идэхээр шийдлээ.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бороогоор корона халдварлаж байна гэж ДЭМБ манай эмя мэдээллэх вий дээ бороо орж байхад гадуур явбал торгоно хорино гэх вий дээ
2020-05-21
Шүхэр барихаар их устай бороо ордог билүү
2020-05-21
ai da borootoi ugluunii eejiin hairsan tsai ch dendvv shan da odoo hvvhdvvddee hiij ugdg bolj
2020-05-21
хш:
хш
2020-05-21