Спортын алдартнууд 13,5 сая төгрөг хандивлана
2020-05-21

 

Олимпийн их наадам, олимпийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог, Mонгол улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг хэмээх сар бүрийн урамшуулалт цалингаасаа 13,5 сая төгрөгийг спортын алдартнууд Улсын онцгой комиссд хандивлахаар боллоо.

 

Энэ тухай Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар фэйсбүүк хуудсаараа уламжилсан байна. Олимп, дэлхийн медальтай тэдгээр 59 тамирчид нэг сард 135 сая төгрөгийн тэтгэлэг төрөөс авдаг бөгөөд тэд сарын цалингийнхаа 10% нь болох 13,5 сая төгрөгийг ийнхүү covid-19-тэй тэмцэхэд хандивлах юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маш их цалин авдаг юм байна даа 1 сараар огохгуй дээ
2020-05-21
Баяр хүргэе:
Та бүгдийг харж байлаа. Уг нь 1 сарынхаа цалингаас ч татгалзаад өгчих чадалтай хүмүүсдээ........
2020-05-21