Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ТӨААТҮГ-ыг байгууллаа
2020-05-21

Засгийн газрын хуралдаанаар  “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгууллаа.

 

Тус төв нь УИХ, ЗГ, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байх юм.

Shuud.mn
Сонин хачин
Нэргүй:
Хэлэх ч үг алга даа. Бүхэл бүтэн яам байж УС-ОЙ-ЦӨЛЖИЛТ -ийн нэгдсэн цогц агентлаг байхад болно ш дээ!!! Энэ хэнд хэрэгтэй юм??? хэнд зориулав???? Дээрээс Биологийн олон янз байдалд тулгуурлаж энэ дэлхий оршин тогтнодог баймаар юм. Яаманд даана ч энэ асуудалд цэг ч байхгүй!! мэргэжлийн хүнд дургүй яамдаа яана даа яана яана!!!
2020-05-21