COVID-19: АНУ 60 оронд 15 мянган уушгины хиймэл амьсгалын аппарат илгээнэ
2020-05-21

АНУ-ын эрх баригчид COVID-19 тахалтай тэмцэхэд нь туслах зорилгоор дэлхийн 60 гаруй оронд 15 мянга гаруй уушгины хиймэл амьсгалын аппарат илгээхэд бэлэн байгаа талаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. 

 

Түүнчлэн АНУ "Оросын ард түмэнд COVID-19 вирустэй тэмцэхэд нь туслах зорилгоор" 200 уушгины хиймэл амьсгалын аппарат бэлэглэнэ гэдгийг онцолсон байна. "Энэхүү цар тахлын эсрэг хийх тэмцэлд оруулж буй хувь нэмрээрээ бид тэргүүлэгч хэвээр байна" хэмээн Майк Помпео Твиттер хуудсандаа бичжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ-аас илгээсэн ачаа Орост тавдугаар сарын 21-ний пүрэв гаригт ирэх гэнэ. Орос руу уушгины хиймэл амьсгалын аппарат илгээх болсон талаар Цагаан ордон тавдугаар сарын 17-нд мэдээлж байлаа. АНУ цар тахалтай тэмцэхэд нь ОХУ-д тусалж байгаадаа баяртай байгаагийн дээр тоного төхөөрөмж ийнхүү илгээж байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны нэгэн жишээ гэж Помпео онцолсон байна.

 

Энд дуулгахад, тавдугаар сарын долооны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Харин Орост туслах Америкийн ерөнхийлөгчийн санаачилгыг эсэргүүцэх улс төрчид гарч байлаа. Тухайлбал Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Орост туслах шаардлагагүй хэмээн мэдэгдэж, таван сая гаруй ам.долларын өртөгтэй аппаратуудыг ОХУ худалдаад авч болно гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.

 

Цар тахлын үеэр Орос ч АНУ-д тусалж байлаа. Гуравдугаар сард хоёр онгоц АНУ-руу эмнэлгийн тоног төхөөрөмж болон хамгаалалтын хэрэгсэл хүргэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин