Д.Нямхүү: 109 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-05-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  5079000 хүн халдвар авч,  329 мянган хүн нас барж, 2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан.   2,7 сая хүн коронавирусээс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 45 мянга гаруй  хүний биеийн байдал маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 96 мянган хүн шинээр өвчилж, 4 мянга гаруй хүн нас барсан.  Манай улсад 47 хүн ажиглалтад шинээр орсон.  Нийт 1962  хүн ажиглалтад байна. Тусгаарлалтад чихрийн шижин өвчтэй,  артерийн даралт ихсэх, 280 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Орон нутгийн 13 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж,  3895  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  242 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 20 дуудлага ирсэн.

 

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ,  Бразил, улсууд тэргүүлж байна. АНУ-д 23 мянга гаруй шинэ тохиолдол 1300 гаруй нас баралт нэмж  бүртгэгджээ. ОХУ-д 8700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 308 мянга гаруй болсон байна. Харин Бразил улсад 20 мянган тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 291 мянга гаруйд хүрээд байна. БНЭУ-д 5600 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж,  халдвар авсан нийт хүний тоо 106 мянга  гаруй байгаа. Үүнээс 45 мянга гаруй хүн эдгэрсэн байна.  БНСУ-д лхагва гарагт 12 тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдсэн байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 109 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Үүнээс ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүнийн давтан шинжилгээ, Дорноговь аймгийн тээврийн жолооч 57, мөн тандалтын зорилгоор нийслэлийн дүүргийн эмнэлгээс цуглуулсан 17 сорьцод шинжилгээ хийсэн. Хариу сөрөг гарлаа. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Манайд 140 хүн албан ёсоор батлагдаж 26 тохиолдол нь эмчлэгдэж дараагийн шатанд шилжсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 114 хүн байгаа.  Эмчилгээнд байгаа 88 хүний биеийн байдал хөнгөн, 26 хүний биеийн байдал хүндэвтэр байна.  Эмчилгээнээс гадна 67 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Эдгээр иргэдээс 47 нь  энэ сарын 24 нд ажиглалтаас гарч, эмчилгээнд байгаа хүмүүс л үлдэх төлөвтэй байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Азийн орнуудаас ирж буй хүмүүс мундаг бна. Хувь хүн өөрийн эрүүл мэндэд санаа тавьж, урьдчилан сэргийлж эх орондоо ирж чадаж бна. Эх оронч бна. Нэг авгай шиг эх орноо муулсангүй .
2020-05-21
Зочин:
Манай ЭМЯ-д хаанаас ирсэн хаана байж байгаад ирсэн хүмүүс ажилладаг юм бол доо эд нар команд өгвөл хувилдаг хувилагч машин робот аятай болсон юм шиг
2020-05-21
Ганц оношлуурт найдахгүй биз дээ. Ханиадтай халуунтай бол сайн тусгаарлах хэрэгтэй
2020-05-21