С.Амарсайхан: Хашааг стандартад нийцүүлнэ
2020-05-21

 

Иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах, хотын өнгө үзэмж сөргөөр нөлөөлж байгаа  барилга, газар эзэмшигчийн хашааг шинэчлэх, стандартад нийцүүлэх, хашаа арга хэмжээний ажлын явцын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Амарсайхан үүрэг даалгавар өгч, мэдээлэл хийлээ. Тэрбээр,

 

-Зургаадугаар сарын 01-нээс өмнө иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах эрсдэлтэй барилга газар эзэмшигчийн  хашааг стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд  зөвшөөрөлтэй хашааг  стандартад нийцүүлнэ. Харин зөвшөөрөлгүй хашааг буулгаж, газрыг хот өөрийн санд авна. Тиймээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн Засаг даргын орлогч нар дүүрэг дүүргийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.

 

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар, мөн орлогчид биечлэн ажлаа хийх хэрэгтэй. Баянзүрх  дүүрэг маш муу оролцож  байгаа бол Сонгинохайрхан дүүрэг хангалтгүй ажиллаж байна. Харин Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн ажлын хэсэг сайн ажиллаж байна. Хариуцсан ажлаа хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй гэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Туулын хөвөөгөөр барьсан балгас болсон барилгуудаа нураа
2020-05-22
Зоч н:
Налайхын замыг өөрөө барьсан юм шиг шоудаад байсан барьж дуусаагүй байсан одоо хашаа гээдл шоудаад байгаа цэнгэлдэхийн эргэн тойронд дураараа хашаа бариадл байгаа яажч чаддаггүй
2020-05-22
Зочин:
Tiim shuu hot hongolttei zeelee Amarsaihan darga bolsonoos hoish neg ch zeel olgoogui
2020-05-22
Irgen:
Муу илжиг юун хашаа хотын иргэд аж ахуйн нэгжээ яаж дэмжих вэ энэ хүнд үед газрыг нь хүртэл дээрэмдэх бодлого гаргаж суудаг тахал хөл хорион хажуугаар хашаанд мөнгө гаргах ямар их мөнгөтэй юм хот иргэд аж ахуйн нэгждээ хүү багатай зээл өг
2020-05-22
эмнэлэг сургуулиас бусад хашааг хориглох хэрэнтэй байна ялангуяа хотын төвөөр
2020-05-21
zochin:
hashaa yah vee barilguudiig buulgaj humuust talbai gargaj og
2020-05-21
irgen:
Bayanzyrh dyyrgiin zasag darga yamarch ajil hiideggui hyn baih boon zavaarsan shavsan hashaa konteiner, end tendgui zam garzand sadaa bolson umnuud mash ih
2020-05-21