“Монфилтер” нэрийн 18 төрлийн 50 ширхэг агаар шүүгч хандивлав
5-21

 

Үндэсний үйлдвэрлэгч “Батжинбат-Индастри” ХХК-аас 18 төрлийн 50 ширхэг агаар шүүгчийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

 

Тус компани нь “Монфилтер” нэрийн агаар шүүгчийн үйлдвэр, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 10 сая төгрөгийг өмнө нь хандивлаж байсан юм.

 

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин