“Энхтайван, найрамдлын байгууллага” болон “Юнитра” ХХК-аас хандив өргөлөө
2020-05-21

 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

 

Тухайлбал, өнөөдөр “Энхтайван, найрамдлын байгууллага”-аас 240 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн бараа материалын тусламжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

 

Мөн “Юнитра” ХХК-аас 7,5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулан өгч, ард, иргэдийн аюулгүй байдал, эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин