2021 оны зун Олимп зохиож амжихгүй бол Токиогийн Олимпыг цуцална
2020-05-21

2021 онд болгон хойшлуулсан Токиогийн 2020 оны Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулж амжихгүй бол нэг мөр цуцална гэж Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ. 

 

"Тэмцээнийг байнга хойшлуулж, наадмыг зохион байгуулах хороонд олон мянган хүнийг хөлслөөд байх боломжгүй гэдгийг би ойлгож байна. Түүнчлэн дэлхий даяар олон улсын холбоодын хуваарийг жил бүр өөрчлөөд байж болохгүй, тамирчдын хувьд бүх зүйл тодорхой хуваарьтай байх ёстой" хэмээн Томас Бах ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Эргэн сануулахад, Токиогийн олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын есний хооронд зохион байгуулагдах ёстой байв. Гэвч дэлхий даяар дэгдсэн цар тахлын улмаас олимпыг хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наймдугаар сарын наймны хооронд зохион байгуулахаар болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин