Дмитрий Песков: Бид юу ч нуугаагүй
2020-05-21

ОХУ коронавирусийн халдварын тохиолдол болон түүнээс үүдэлтэй нас баралтын мэдээллийг нуун дарагдуулж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед барууны хэвлэлүүдээр ихээхэн гарах болсон. Харин үүнийг няцааж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков CNBC телевизийн сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ. 

 

Тэрбээр коронавирусээс үүдэлтэй өвчний улмаас Орост нас барсан хүмүүсийн талаарх тоон мэдээлэл үнэн хэмээгээд "Бид юу ч нуугаагүй" хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Цогцсонд задлан шинжилгээ хийсний дараа үхлийн шалтгааныг тогтоож байгаа нь нарийвчилсан тоон мэдээлэл гаргах нөхцлийг бүрдүүлж байгааг Песков онцолжээ.

 

"Баруунд эмгэг анатомийн судалгаа хийхгүй байгаа. Харин манайд хийж байгаа, үүнд л Орос болон Барууны орнуудын томоохон ялгаа оршиж байгаа юм" хэмээн Дмитрий Песков мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тавдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Орост COVID-19 вирусийн халдварын тохиолдол 308 705, нас баралт 2972 бүртгэгдсэн байна. Вирус дэгдсэнээс хойш 85 392 хүн эмчлэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ёстой нэг хогийн царайтай
2020-05-21
Зочин:
Ер нь аль ч улсын төр засаг нуусан байсан ч нуугаагүй дарсан байсан ч дараагүй л гэнэ тэр дотроо орос монгол хятад гурав бол бүр гаргууд
2020-05-21