Спортын холбоодод санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2020-05-22

Малайзын олимпийн хорооноос (ОСМ) өөрийн гишүүн 23 холбоо, дэд гишүүн 7 холбоонд коронавирусаас үүдэлтэй санхүүгийн бэрхшээлээ даван туулахад нь зориулж хандив өгөхөөр болжээ.

 

Тус хорооны “OCM Trust Fund”-аас энэхүү санхүүжилтийг гаргах бөгөөд 30 холбоонд нийтдээ 265 мянган ринггит (ойролцоогоор 61 мянган ам.доллар) хүртээх юм. Гэхдээ спортын нэг холбоонд хамгийн ихдээ 10 мянган ринггит (2300 ам.доллар) оногдох ажээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Ovoo shuu
2020-05-23