COVID-19: АНУ төрийн далбаагаа бөхийлгөнө
2020-05-22

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотод анхлан бүртгэгдэж, улмаар дэлхий даяар тархсан коронавирусийн тахлын улмаас хүний эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлын тухайд хамгийн их хохирол амсаж буй орон нь АНУ юм. 

 

Энэ улсад тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 1,6 сая гаруй болсон бол коронавирусийн халдвараар үүсгэгдсэн өвчний улмаас 95 мянга гаруй хүн нас баржээ. 

 

Тиймээс орон даяар COVID-19 вирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн АНУ-ын төрийн байгууллагууд болон үндэсний хөшөө дурсгалууд дээрх төрийн далбаануудыг гурван өдрийн турш бөхийлгөхөөр болсон талаар Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн, жил бүр тавдугаар сарын сүүлийн даваа гаригт АНУ-д Дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог бөгөөд энэ өдөр ч төрийн далбаануудыг бөхийлгөх аж. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин