Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
5-22
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.22/   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэллээ.

 

Д.Эрдэнэбаттай хамт Сангийн сайд асан Б.Болор болон Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За даа яахын аргагүй сэжигтэн хэрэгтэн баймаар нөхдүүдийг Шүүхийн танхимд уулзуулж дээ. ЗГ Эрдэнэт үйлдвэр-ийн Оросын талын хэсгийг авахаас татгалзаад байхдаа ч яахав дээ. Энэ бол байж болшгүй хэрэг. Хичнээн жил үйлдвэрээ өөртөө авах гэж хэдэн төрийн зүтгэлтнүүд хөдөлмөрлөж бас тэмцэж байлаа даа. Тэгэхээр хувийн өмчид авах гэж улангассан нөхдүүдийн л хийсэн ажил тодроод ирж байгаа юм.
2020-06-03
Иргэн:
Энэ Эрдэнэбат гэгч нөхөр угаасаа үл бүтэх амьтан шүү дээ. Ичихгүй том том шүүмжлэл өрнүүлэхийг нь яана аа.
2020-05-22
Үнэнийг нь хэллээ:
Muu shaarnuud Mongoliin Erh ashgaas urwasan zowhon neg Kompaniin erh ashigt niizuulj Luiwar ,Hulgai hiiseen Ard tumen uneheer durgui baigaa shuu bas Uurtai b na !
2020-05-22