Жириновский Лениний шарилыг зарах санал гаргажээ
2020-05-22

ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский Лениний занданшуулсан шарилыг зарах санал гаргажээ. Тэрбээр энэ тухайгаа Твиттер дэх хуудсандаа бичсэн байна. 

 

"Францын нэг бизнесмен "Жоконда" зургийг зарах хүсэлтэй байгаа. Бид ч гэсэн Лениний шарилыг зарж болох юм, Хятад, Вьетнам эсвэл шарилыг худалдаад авчих өөр нэг коммунист олдоно. Занданшуулсан шарилыг зарснаар төсөвт асар их мөнгө орох боломжтой. Ленин ердөө 96 жилийн өмнө өнгөрсөн тул түүний шарил сайн хадгалагдсан"  хэмээн жиргэжээ. 

 

Энд дуулгахад, Жириновский дөрөвдүгээр сард  Лениний мэндэлсний 150 жилийн ойд зориулан Улаан талбай дахь бунханы урд коммунистууд жагсаал зохион байгуулвал тэднийг бүгдийг нь баривчлахыг шаардаж байлаа. Хүмүүс тусгаарлалтад байх ёстой бөгөөд гадаа гарч жагсвал "Оросын Коммунист намын бүхий л төлөөлөгчдийг баривчилж, энэ намыг татан буулгахыг шаардана" хэмээн мэдэгдэж байв. 

 

Дашрамд дуулгахад, Владимир Ильич Ленин 1924 онд нас барсан бөгөөд түүнийг бие барсны дараа цогцосыг нь занданшуулж бунханд байрлуулсан, өнөө хэр ОХУ-ын нийслэл Москва хотын төв талбай болох Улаан талбай дээрх бунханд хадгалагдаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ленин түмний төлөө гэж явсан хүн.
2020-05-24
lav ervvl bish
2020-05-23
В.И.Ленийг эргээд шүтэх үе ирнэ. Тэнэгүүд тэгж л байдаг юм.
2020-05-23