Газраа орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
2020-05-22

 

БЗД-ийн 19-р хорооны иргэд  газраа орон сууцаар сольж шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

 

-БЗД-ийн газраа орон сууцаар сольсон иргэд байрныхаа түлхүүрийг гардан авч байна. Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхлээд  газрыг байраар солих, түрээслээд өмчлөхийг иргэддээ санал болгож байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 5 га газар чөлөөлсөн. Баянзүрх дүүргийн 19-р хороонд 4,8 га газар чөлөөлсөн байна.

 

Улаанбаатар хотын 220 мянган айл өрхийг ямар нэгэн байдлаар орхигдуулахгүйгээр энэ ажил хийгдэж байна. Тэр хүрээнд Баянхошуу дүүрэгт 5 га газар чөлөөлөгдсөн гэв.

 

БЗД-ийн 19-р хороо Цайз хэсгийн 79 өрхийн 270 иргэн газраа байраар сольж, 160 яндан бууж байгаа аж. Баянзүрх дүүрэгт хүүхэд залуучууд чөлөөт  цагаа өнгөрөөх газар байдаггүй. Энэ асуудлыг шат дараатай шийднэ гэж холбогдох албанаас мэдээлэв .

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин