Монгол Улс Үндэсний их баяр наадмаа хийнэ

img

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзлээ.

 

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

 

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

 

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

 

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Энэ МАН ын хулгайчид хурдан морио уяж, наадаж цэнгэж, найрлахгүй бол ,ҮХЛЭЭ, юу!!!
2020-05-25
Заа битгий сүржигнээд хуцаад бай чи. Монгол төр наадмаа эрсдэлгүй хийнэ үү байна уу чамд ямар хамаатай бна. Ганц төгрөгний хандив өгсөн үү чи. Чадахгүй байж олон юм хуцалгүй дуугүй бай
2020-05-24
зочин:
улс аймаг сумдын наадамд нилээд их мөнгө зарцуулагдана. энэ их мөнгийг ядаж нэг эмнэлэг барихад зарцуулбал зүгээр бмаар.
2020-05-23
Заа битгий сүржигнээд хуцаад бай чи. Монгол төр наадмаа эрсдэлгүй хийнэ үү байна уу чамд ямар хамаатай бна. Ганц төгрөгний хандив өгсөн үү чи. Чадахгүй байж олон юм хуцалгүй дуугүй бай
зочин:
Аймаг сумдын наадам бөөгнөрөл үүсгэж л таарна да. Бөөн эрсдэл
2020-05-23
Хийлгүй яах вэ. Хамгийн гол нь дотроо алдчихаагүй бна. Бөхчүүдээ шинжилгээнд хамруулаад иргэд телевизээр үзнэ гэж бна. Өөр яах юм. Эсэргүүцээд бгаа хүмүүс голдуу синглүүд байх. Баяр ёслол тэдэнд маш хүнд тусдаг. Тиймээс хүн бүрийг өөрсөд шигээ ганцаардмал байлгахыг хүсдэг .
2020-05-22
Даржаа:
Наадмаа болиод наадмын төсвийн мөнгийг ядарсан эдийн засагаа бодоод өгч болохгүй юү олимп хүртэл хойшлоод байхад наадам хийх хэрэг байна уу хүй долоон худагт хэн хаанаас хяналт тавих юм халдвар намагдээд байхад наадам хийх шийдвэр гаргаж байгаа онцгой комисс гэж бас байдгаа хөөрхий хэдэн бөх уяачидын шахалтанд ингэж ордог онцгой комисс хэрэггүй шүү
2020-05-22
Харин тийм. Уг нь энэ жилдээ хийхгүй л байсан нь дээр дээ
2020-05-22
zochin:
Hvmvvs iheer tsuglaad balrah vii de
2020-05-22
Нэргүй:
Наадмаа тэмдэглэнэ гэдэг зөвөө?! Тэр болтол энэ өвчин нэг тийш болох байлгүй?! Уйдсан ард түмнээ нэг сайхан сэргэтэл нь наадам зохион байгуулвал ёстой сайхан байна?!
2020-05-22
Зочин:
Наадмаа тэмдэглэнэ гэдэг зөвөө?! Тэр болтол энэ өвчин нэг тийш болох байлгүй?! Уйдсан ард түмнээ нэг сайхан сэргэтэл нь наадам зохион байгуулвал ёстой сайхан байна?!
2020-05-22
Иргэн:
Наадмаа тэмдэглэнэ гэдэг зөвөө?! Тэр болтол энэ өвчин нэг тийш болох байлгүй?! Уйдсан ард түмнээ нэг сайхан сэргэтэл нь наадам зохион байгуулвал ёстой сайхан байна?!
2020-05-22
дэлхий нийтээр баярууд цуцлагдаад байхад:
дэлхий нийтээр олимп болон бүхий л баярууд цуцлаж байхад ганц улс наадам хийгээд л байж байх юм уу
2020-05-22
бөөгнөрөл үүсгэхгүйгээр наадам зохион байгуулна гэж юу л бол
2020-05-22
Харин тийм. Уг нь энэ жилдээ хийхгүй л байсан нь дээр дээ