COVID-19: Японд 10 мянга гаруй хүн цар тахлын улмаас ажилгүй болжээ
2020-05-22

Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөний улмаас Японд 10 мянга гаруй хүн ажилгүй болсон гэж тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Кацунобу Като мэдэгдсэнййг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Сайдын мэдэгдсэнээр, зочид буудлын үйлчилгээ, нийтийн хоолны салбарын ажилчид болон автобус, таксины жолооч нар ажилгүйдэлд илүүтэй өртсөн байна. 

 

"Коронавирусийн улмаас 10 835 хүн ажилгүй болсон. Эдийн засгийн хямралын үеэр ажилгүй болох иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна" хэмээн Като мэдэгджээ.

 

Энд дуулгахад, коронавирусийн халдварын тахлын улмаас Японд дөрөвдүгээр сард  2019 оны мөн үетэй харьцуулахад экспорт 21,9 хувиар буурсан байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямрал Японы эдийн засагт нөлөөлсөн 2009 оноос хойш тохиосон хамгийн өндөр үзүүлэлт гэж Японы Засгийн газар мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин