Сэтгүүлч Жамаль Хашоггийн хүүхдүүд эцгийнхээ алуурчныг уучилжээ
2020-05-22

2018 онд бусдын гарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн хүүхдүүд гэмт хэрэгтнүүдийг өршөөж байгаагаа мэдэгджээ. Мусульманчуудын тэмдэглэдэг Рамадан сарын сүүлээр тэд алуурчдыг өршөөж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

"Амиа алдсан Жамаль Хашукжигийн хүүхдүүд болох бид эцгийг минь хөнөөсөн хүнийг өршөөж байгаагаа үүгээр илэрхийлж байна" хэмээн талийгаач сэтгүүлчийн хүү Салах Хашукжи Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Сэтгүүлч Жамаль Хашогги 2017 оноос эхлэн АНУ-д амьдарч байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын хоёрны өдөр Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт ороод сураггүй болсон юм. Анхандаа сэтгүүлчийг хаа нэгтээ явсан гэх зэргээр түүний алга болсон баримтыг нуухыг оролдож байсан ч цаг өнгөрөх тусам Жамаль Хашогги байцаасан дуу бичлэг зэрэг шинэ баримтууд гарч ирсээр байв. 

 

Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр сэтгүүлчийг хөнөөхөөр төлөвлөөгүй харин Саудын Араб руу албадан буцаах гэж байсан гэнэ. Эх орноосоо дүрвэсэн түүнийг Саудын Арабын эрх баригчдын эсрэг хөдөлгөөн өрнүүлэхээр бэлдэж байсан гэх мэдээлэл бий. Сэтгүүлчийн цогцосыг 2018 онд Турк дэх Саудын Арабын ерөнхий консулын байрнаас олсон бөгөөд түүнийг тамлах ажиллагааг Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү Сауд аль-Кахтани болон Тагнуулын орлогч дарга асан Ахмед Асири нар зохион байгуулсан гэж мөрдөн байцаагчид үзэж байв. 

 

Энэ хэргийг үйлдсэн таван хүнд цаазын ял оноосон бол өөр гурван хүн өнөө хэр нь шоронд хоригдож байгаа аж. 

 

Энд дуулгахад, 59 насандаа амиа алдсан Жамаль Хашогги Саудын Арабын эрх баригчид, тэр дундаа дэд сайд болон батлан хамгаалахын сайдын албан тушаал хашдаг угсаа залгамжилсан ханхүү Мохаммед бин Салманыг ихээхэн шүүмжилдэг гэдгээрээ алдартай байв.

 

Сэтгүүлзүйн салбарт ажиллаж эхлэх үеэрээ тухайн үед барууныхан төдийлөн мэддэггүй байсан Осама бен Ладентай нөхөрлөдөг байжээ. Хожим нь Хашогги Саудын Араб дахь хамгийн алдартай тэрс үзэлтнүүдийн нэг болсон байна. Харин 2017 оны есдүгээр сард тэрбээр улсынхаа эрх баригчдаас "сануулга" авсны дараа эх орноо орхихоос аргагүй болж байсан гэнэ. Тухайн үед түүний дотны найзуудыг баривчилж, al-Hayat сонин сэтгүүлчийн нийтлэлийг гаргахаас татгалзаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ч угаасаа тодорхой хэрэг болсон л доо. Хүн хөнөөснөөр нь бодоход Саудын Арабийн хунтайжийг буруутгах ёстой байх. Гэтэл эх орноосоо урваж гадны орнуудын дохио зангаагаар нь ажиллаж байсныг бодохоор түүнд исламын шашин, үзэл, хуулийнх нь дагуу хөнөөснийг бид шүүх нь утгагүй. Энэ хүний үхлээр Туркийн ерөнхийлөгч харин АНУ, Саудын Арабаас тодорхой "ашиг" гаргаж авч чадсан учраас дуугүй өнгөрөөсөн. СЭТГҮҮЛЧ, СЭТГҮҮЛ ЗҮЙ гэх гоё нэрний ард бас л олон асуудалтай энэ хүн холбогдож, холбогдсон нь тодорхой болсон. Нэг талдаа аймшиг боловч нөгөө талдаа юманд бас хэмжээ хязгаар байдгийг л харуулсан. Түүний толгойд гялгар уут углан тамлахаас ч өмнө ер нь өөрөө ч гадарлаж байсан учраас I phone гар утсаа эхнэртээ үлдээгээд бугуйн Apple цагаа гар утас, компьютертэйгээ холбоод шууд Cloud руу бүх мэдээллээ явуулахаар холбоод орсоныг сүүлд Туркийн тусгай албад мэдсэн. Бас нээж олж уншсан учраас дээрх улсуудыг буруутгасан билээ. Талийгаач сэтгүүлчийн авга ах нь АНУ-ын Ерөнхийлөгчид 150 сая доллараар усан онгоц бэлэглэж байсан, түүний хүү нь Английн Диана гүнжтэй хайр сэтгэлтэй болсноос болж жирэмсэн болж Английн хааны ордноос Дианаг удаа дараа үр хөндүүлэхийг шаардаж байсан ч зөвшөөрөөгүйн улмаас тэр залуутайгаа хамт хөнөөгдсөн. Учир нь гарах хүүхдээс илүү Христ+Лалын шашны дундаас хүн төрөх гээд... Энэ нь Англи улсын нэр төрд маш том сэв юм. Осама Бин Ладентай ч холбоотой байсан. Энэ нөхөр манай одоогийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж нэрлээд хүн шантаажладаг сэтгүүлч шиг л явсан замналтай хүн. Товчхондоо иймхэн. Гэтэл тагнуулч, эх орноосоо урвасан хүнийг цаазалсан арга нь буруудсанаас бус утга нь бол зөв гэж лалын ертөнц, тэр дотроо Саудын Араб үздэг. Төдөн өдөн хүн цаазаллаа гэдэг нь ч золиос, магадгүй өөр нэртэй, өөр хоригдлуудыг өмнөөс нь цаазлаад нүүрэнд нь гоо сайхны мэс засал хийгээд гаргачих нь энүүхэнд дээ. Төрийн, улс төрийн ажил гэж ийм заваан буюу...
2020-05-22