COVID-19: Оросын эрдэмтэд өөрсөд дээрээ вакцин туршжээ
12 өдөр

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Үндэсний тахал судлал, бичил биологийн судалгааны төвийн ажилтнууд өөрсөд дээрээ коронавирусээс сэргийлэх вакцин туршсан талаар тус төвийн захирал, Оросын Шинжлэх ухааны академийн академич Александр Гинцбург мэдээлжээ. 

 

Түүний өгүүлснээр, вакцины туршилт амжилттай болсон бөгөөд эрдэмтэд хариу дархлаа үүссэн гэнэ. Мөн сөрөг гаж нөлөө гараагүй хэмээн мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакциныг хичнээн хүн өөр дээрээ туршсан талаарх тодорхой мэдээллийг Гинцбург өгөөгүй байна. Гагцхүү өргөн хүрээнд туршилтыг хийсэн, үүнд вакцин боловсруулсан болон клиникийн өмнөх судалгаа зохион байгуулагчид, технологчид оролцсон хэмээн мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Kue mun sain saihan medee bna daa.
2020-05-22
Браво:
Браво
2020-05-22