ШУУРХАЙ: Пакистанд зорчигч тээврийн онгоц сүйрчээ
2020-05-22

 

Пакистаны Карачи хотын Жинн олон улсын нисэх буудлын ойролцоо Pakistan International Airlines компанийн Airbus 320 онгоц осолдсон талаар NBC мэдээллээ. 

 

Баасан гаригийн өдөр энэ осол болсон бөгөөд агаарын тээврийн компани онгоц сүйрсэн мэдээллийг баталсан байна. Онгоц Карачи-Лахор чиглэлд нислэг үйлдэх үеэрээ иынхүү осолджээ. 

 

Онгоцонд 100 хүн байсан гэж Kyodo агентлаг мэдээлсэн бол Reuters агентлаг 107 хүн зорчиж явсан гэж мэдээлсэн байна. Ослын улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин