Д.Нямхүү: Монгол Улсад 141 тохиолдол батлагдаж, 30 нь эдгэрсэн
2020-05-23

Эрүүл мэндийн яам өнөөдөрцаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

 

Дэлхийн 216 оронд Covid-19-т халдвар бүртгэгдэж, 5.3 сая хүн өвчилж, 339 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр өвчилж, 6000 хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрөөс 13 мянгаар, нас баралт 1200-аар нэмэгдсэн байна. ОХУ-д 24 цагийн дотор 8849 хүн шинээр халдвар авч, Буриад, Эрхүүд 7-49 тохиолдлоор нэмэгдэж, тархац өндөр байна.

 

Монгол Улсад Covid-19-ийн 141 тохиолдол батлагдсанаас 30 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарсан. ХӨСҮТ-д 111 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт гурван хүн ажиглалтад орж 263 хүн ажиглалтын байрнаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Одоогоор 1394 хүн ажиглах байранд байна. Эдгээр хүмүүсийн 182 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 41 их эмч, 36 резидент эмч тусламж, үйлчилгээ үзүүлж байна.Түүнчлэн 119 дугаарт 1190 хүн холбогдож мэдээлэл авсан. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 188 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээнд вирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүн, Дархан-Уулд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 17 сорьц, энхийг сахиулсан 113 хүн багтаж байгаа.

ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэн дараагийн сувилалд шилжлээ. Эдгээр оюутнууд 37, 39 хоног эмчлүүлээд бүрэн эдгэсэн. Монгол Улсад 141 тохиолдол батлагдаж, 30 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчлүүлж байгаагийн 86 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Hb:
Gadaadad bga mongolchuuda tatar awaad aimag duuregt ni ene HSUT-s zaawar emchilgeni daguu emchilwel ene bagiin achaalal buurch nuguu emch nar aimag duureg ni turshlagatai boloh bishuu YOK-o setgeechde
2020-05-23