Израиль: Ерөнхий сайд Нетаньяху авлигын хэргээр шүүхийн өмнө зогсов
2020-05-25

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Засгийн газрын тэргүүнээр дахин сонгогдсоноосоо ердөө хэдхэн хоногийн дараа, ням гаригт шүүхийн өмнө зогслоо. 

 

Өдгөө 70 настай Нетаньяху тус улсын түүхэнд албан тушаалаа хашиж байхдаа авлига, луйвар, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж байгаа анхны тэргүүн болж байгаа юм. Мэдээж тэрбээр өөрийг нь буруутгаж байгаа бүхий л үндэслэлүүдийг няцаахын дээр энэ нь "ямар ч аргаар хамаагүй" түүнийг засаглалаас зайлуулах гэсэн арга хэмээн үзэж байгаа аж. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 24-ний ням гаригт болсон шүүх хүрэл ердөө цаг орчим үргэлжилжээ. Хурлын үеэр Нетаньяху нэрээ хэлж, өөрийг нь буруутгасан үндэслэлүүдтэй танилцсан гэдгийг л хэлсэн байна. Дараагийн шүүх хурал долоодугаар сарын 19-ний өдөр товлогдсон бөгөөд энэ хуралд Ерөнхий сайд биечлэн байх шаардлагагүй аж.

 

Энд дуулгахад, ердөө долоо хоногийн өмөн тэрбээр эвслийн шинэ засгийн газрын тэргүүний тангараг өргөсөн. Энэ жил Израильд парламентын сонгууль гурвантаа болсон бөгөөд эдгээр сонгуулиудын дүнгээр Нетаньяхугийн эрх баригч "Ликуд" нам болон түүний улс төрийн өрсөлдөгч Бенни Ганцын зүүн төвт блок аль аль нь парламентад олонх болж чадаагүй юм. Ийнхүү эрх баригч, сөрөг хүчин аль нь ч олонх болж чадаагүй эвслийн засгийн газар байгуулахаар болж, улмаар Бенни Ганц Нетаньяхугийн үндэсний эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрч байв. 

 

Ийнхүү сөрөг хүчинтэйгээ эвсэн байж төрийн эрхэнд үлдэж чадсан Нетаньяху Израилийн засгийн газрыг 2009 оноос хойш удирдаж байгаа гэдгээрээ тус улсын  түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдын алба хашсанд тооцогдож байгаа юм. Түүнчлэн тэрбээр 1996-1999 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байв. 

 

Биньямин Нетаньяхуг ямар хэргээр буруутгаж байгаа вэ?

 

Түүний эсрэг "1000-ын хэрэг", "2000-ын хэрэг", "4000-ын хэрэг" гэсэн гурван хэрэг үүсгэсэн талаар ВВС дамжуулсан байна.

 

"1000-ын хэрэг" гэдэг нь луйвар болон өөрт нь хүлээлгэсэн итгэлийг буруугаар ашигласан гэх хэрэг бөгөөд түүнийг төрөл бүрийн "тус үзүүлснийхээ" хариуд бизнесменүүдээс ихэвчлэн навчин тамхи, оргилуун дарс зэрэг бэлэг авсан гэж буруутгаж байгаа юм.

 

"2000-ын хэрэг" нь мөн л луйвар болон өөрт нь хүлээлгэсэн итгэлийг буруугаар ашигласан гэх хэрэг бөгөөд өөрийнх нь талаар эерэг мэдээлэл түгээсэн тохиолдолд "Едиот Ахронот" гэх сонины нэр хүндийг, өсгөх санал тавьсан гэж буруутгаж байгаа гэнэ. 

 

"4000-ын хэрэг" нь өөрийнх нь тухай эерэг мэдээллүүдийг Walla мэдээллийн цахим хуудас дээр байршуулсны хариуд теле харилцааны том компанийн үндсэн хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гарган худалдагдах, луйварлах, итгэлийг буруугаар ашигласан хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа аж. 

 

Нетаньяху дээрх үндэслэлүүдийг эрс няцаан, улс төрийн өрсөлдөгчдийнх нь зохион байгуулсан өөрийг нь "намнах" ажиллагаа хэмээн нэрлээд нэр төрөө хамгаална гэж тангараглажээ.

 

Ажил үүргээ гүйцэтгэж  байгаа сайд шүүхэд дуудагдах эрхзүйн орчин 

 

Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа шүүхийн өмнө зогссон улс төрчийн талаар төдийлөн сонсогддоггүй. Харин Израилийн хуулиар хууль зөрчсөнд буруутгагдаж байгаа Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрох шаардлагагүй байдаг гэнэ.

 

Гэхдээ Нетаньяхугаас өмнө ийм тохиолдол гарч байсангүй. Ерөнхий сайд асан Эхуд Ольмерт 2008 онд авлигын хэргээр шалгагдаж байхдаа намын даргын албан тушаалаас буусан ч 2009 онд бүх нийтийн сонгууль хүртэл албан тушаалаа хашиж байв. Хэдийгээр түүнийг шүүх ажиллагаа 2009 онд эхэлж байсан ч 2016 онд л Эхуд Ольмертэд ялын тогтоол уншиж байжээ. 

 

Харин Биньямин Нетаньяхугийн хувь заяа хэрхэн эргэх талаар Израильд өөр өөр байр суурьтай байна. Нетаньяху ерөнхий сайдын албыг хашихын зэрэгцээ эрүүгийн хэрэгт татагдаж болохгүй гэж шүүмжлэгчид үзэж байгаа бол Ерөнхий сайдыг дэмжигчид, тэр дундаа Ликуд намынхан Биньямин Нетаньяхуг ардчилсан сонгуулиар сонгогдсон, албан тушаалаас нь огцруулж болохгүй гэж үзэж байгаа аж. 

 

Шүүхээс түүнийг буруутгаж тогтоол гаргасан ч Нетаньяху давж заалдах боломжтой бөгөөд давж заалдах хугацаанд тэрбээр албан тушаалаасаа огцрох шаардлагагүйн дээр давж заалдахад ихээхэн хугацаа шаардагдана гэж ажиглагчид үзсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06