ОХУ-аас иргэдийг татан авах бэлтгэлээ хангаж байна
2020-05-25

 

ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Сүхбаатар боомтоор дамжуулан монгол иргэдийг татан авахаар бэлтгэж байна.

 

Иргэдийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабаас эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

 

Иргэдийг галт тэргэнд оруулахаас эхлээд Улаанбаатар хотод авчирч тусгаарлах хүртэл хугацаанд хариуцсан чиглэлээрээ хэрхэн ажиллах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих зэрэг заавар, зөвлөмж өгөв гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
OBEG:
INGEJ BGAAD UDAHGUI DAGESTANII ARAAS OROH VIIDEE.UY BAIHAV DE. 3SAY HUN
2020-05-25
Зочин:
Өмнөх татан авалт зохион байгуулалт маш муутай байсан гэдгийг ирэх замдаа халдвар авсан гээд байгаа өвчтөн ярьсан шүү дээ. Нэг муу үйлдэл л өмнөх сайн зүйлсээ баллуурддаг шүүдээ. Хэлж ярьж байгаа нь хэрэгжүүлж буй ажилтайгаа нийцэхгүй байгаа бололтойдог шүү. Эрүүл хүмүүсийг холилдуулж халдвар авхуулаад байгаа юм бишүү.
2020-05-25