Наоми Осака 37,4 сая ам.долларын орлого оллоо
2020-05-25

 

 

Японы залуу теннисчин Наоми Осака АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарыг ардаа орхиж, хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ. Их Дуулгын цуврал тэмцээнд хоёр удаа түрүүлсэн, өдгөө 22 настай Осака сүүлийн 12 сарын хугацаанд шагналын мөнгөнөөс болон зар сурталчилгаанаас нийтдээ 37.4 сая ам.долларын орлого олсон байна.

 

Тийнхүү Наоми Осака 2015 онд жилийн дотор 30 сая ам.доллараас багагүйг олж байсан Мария Шараповагийн дээд амжилтыг эвдлээ. Түүний орлого мэргэжлийн теннисийн спортын домогт тамирчин, 38 настай Серена Уильямсын орлогоос 1.15 сая ам.доллараар илүү аж. “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг 30 дахь жилдээ гаргасан бөгөөд энэхүү жагсаалтыг теннисчид тэргүүлсэн хэвээр байна. Тус сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалтад Наоми Осака 29 дүгээрт жагсаж байгаа аж.

А.Тамир

Shuud.mn
Сонин хачин