Дэлхийн эрүүл мэндийн сайд нарын хуралд Д.Сарангэрэл урилгаар оролцоно
2020-05-25

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.025/ хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн 216 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж 5 сая 486 мянган хүн өвчилж,  346 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 88 мянган хүн шинээр өвчилж 2000 гаруй хүн нас баржээ.

 

ОХУ-д 24 цагийн дотор 8599 хүн шинээр COVID-19 вирусийн халдвар авснаас Буриад, Эрхүү, Тува мужид өвчлөл өмнөх өдрийнхөөс 19-120 тохиолдлоор нэмэгджээ. 

 

АНУ, Бразил улс батлагдсан халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д хоногийн хугацаанд 1000 гаруй нас баралт бүртгэгджээ. Бразил улсын  мэдээллээр 15800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 363 мянга гаруйд хүрчээ. Тус улсад нас баралт 6.2 хувьтай байна.

 

Энэтхэгт батлагдсан тохиолдлын тоо 131 мянга гаруй болов. БНХАУ-д өчигдөр 11 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь ӨМӨЗО-нд гадаад улс орноос зөөвөрлөгдөн оржээ. 

 

ХӨСҮТ-өөс "Өнгөрсөн хоногт нийт 22 хүний шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй.Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрэн гарч дараагийн шатны эмчилгээнд шилжиж байна" гэж мэдээллээ.

 

Энэ долоо хоногт болох Дэлхийн эрүүл мэндийн сайд нарын хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч буй туршлагаа хуваалцах аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол улсын иргэн:
Энэ хуралд Сарангэрэл биш ХӨСҮТ-н Нямхүү захирал явах хэрэгтэй шүү дээ. Мэргэжлийн түвшинд тайлбарлана. Сарангэрэл хориоцээрээс өөр юм хэлэх мэдлэггүй шүү дээ. Сонгуульдаа бэлдээд л суужбайхгүй дээ Сарангэрэл
2020-05-26
Сарангэрэлийн туршлага гэж юу ч байхгүй:
Дэлхийн бусад орны мэргэжлийн сайд нар гүнзгийрүүлээд асуувал яана даа. Ониг ониг. Үргэлж бусдыг хуурна гэж байхгүй
2020-05-25
Сарангэрэл авгай юугаа ярьдаг юм.:
Саарангэрэл юугаа ярих вэ дээ элэг авах юмаа. Хаасан, хорьсон, ганцхан олон улсын нисэх буудалтай сард 1 удаа онгоц буудаг, 2,3-хан хилийн боомттой, хааяа нээж хэдхэн хүн оруулдаг. Франц иргэн заавал тусгаарладаг болгож буянтай үйлс хийсэн. Эмчилгээ дэлхийн стандартаар бусад орны адил эмчилгээ хийж байгаа. МОНГОЛД КОРОНАГЫН ХҮНД ХЭЛБЭРЭЭР өвдсөн хүн байхгүй. БИТГИЙ АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОД.
2020-05-25
зочин:
ялаж мэргэжлийн юм ярих гэхээр таг чавнанц юу мэдэж юу судалж ирэх вэ дээ чааваас дэмий л ялаархсан хөгшин гүү шиг толгойгаа салгалууоаал ирэх блгүй дээ ядаж мэргэжлийн хүн явуулаач монголын арл түмэнд хэрэгтэй юм сонсож ирэх блгүй
2020-05-25
ард түмэн:
яанаа юугаа ярьж хуйхаа маажихийн болоо хөөрхий юу ч мэдэхгүй толгойгоо савчуулаал онигоонд орно до хөөрхий
2020-05-25
ЗОЧИН:
ЭРҮҮД МЭНДИЙН САЙД САРАНГЭРЭЛ ЭНЭ ХУРАЛД ОРОЛЦОЖ ЮУГАА ЯРЬДАГ ЮМ? ТУРШЛАГАА ЯРТНА Ч ГЭХ ШИГ, НЯМХҮҮ ЭМЧИЙГ ЯВУУЛААЧЭЭ??? ГАН ОНОШ ТАВЬЖ, ЭМНИЙ НЭР МЭДЭХ БИШ, ЭНЭ АВГАЙ ЯМАР БУЛУУГАА ХИЙЖ ТУРШЛАГАА ХУВААЛЦДАГ ЮМ? МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙГ НЬ ЯВУУЛ???
2020-05-25