ШУУД: Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд ач тусаа өгнө
2020-05-25

 

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ. Үндсэн хуулийн эхийг баригч Д.Лүндээжанцан:

 

-Үндсэн хууль мөрдөгдөж эхэлснээр  байгалийн баялгийн үр өгөөж ард түмэнд очиж, дундаж давхрагыг өсгөж, улс орноо ядуурлаас  гаргах замыг нээж өглөө. Төрийн эрх мэдлийг оновчтой болгосон. Урт хугацааны хариуцлагатай, тогтвортой Засгийн газар бий  болгож, хүний эрх, эрх чөлөөг хангалаа. 

 

Ирэх дөрвөн жилд засаглалын реформ, эрхзүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуулийг дагаладан гарах 40 гаруй  хууль ард түмний амьдрах эрхзүйг бий болгоно. Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэргийн төлөө дараагийн төр, засаг ухамсарлан ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд ач тусаа өгнө хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ХУУЛЬ МӨРДӨЖ ЭХЛЭХЭЭР БҮХ ЗААЛТУУД ШУУД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛДЭГГҮЙ ЮМ БОЛ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ГЭЖ ЯАЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА АА ТЭГЭХЛДЭЭ БҮР ҮНДСЭН ХУУЛЬ ИЙМ БАЙХАД ЁСТОЙ ОЙЛГОХГҮЙ? ЮМ. хУУЛИЙГ ЯАЖ Ч ХЭРЭГЛЭЖ БОДОГ ТҮҮХЭНД ҮЛДЭХ ТОМ ГЭРЧ ЭНЭ ҮҮ ЯГ МӨН БАЙХАА
2020-05-25
!:
Lundee Ard tumend ymar ymar ach tustai zuil bolno genee oilogtol yr !
2020-05-25