COVID-19: Буриадад халдварын тоо 1254 болжээ
2020-05-25

Буриадад COVID-19 вирусийн халдварын тоо өссөөр байна. "Байкал дейли"-ийн мэдээлснээр ням гаригт 66 халдвар шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 1200 давсан байна. 

 

Харин өнгөрсөн хоногт шинээр илэрсэн тохиолдол 45-аар нэмэгдэж, тавдугаар сарын 25-ны өглөөний байдлаар COVID-19 вирусийн лабораториор батлагдсан тохиолдол 1254 болжээ. 
 

Халдвар анх бүртгэгдсэнээс хойш 571 хүн эдгэрсэн бол ням гаригт 13 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас баржээ. Нас баралтын хамгийн сүүлийн тохиолдол нь тавдугаар сарын 23-ны бямба гаригт бүртгэгдсэн бөгөөд өвчтөн хоёр долоо хоногийн туршид уушгины хиймэл амьсгалын аппаратанд залгаатай байсан гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин