COVID-19: Трамп бүх цалингаа цар тахалтай тэмцэхэд хандивлана
2020-05-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх цалингаа коронавирусийн цар тахалтай тэмцэхэд хандивлана хэмээн мэдэгджээ. Түүний жилийн цалин 400-450 мянга орчим ам.доллар /монгол мөнгөөр нэг тэрбум гаруй/байдаг аж.

 

"Би бүр анхнаасаа л бүх цалингаа Засгийн газарт эргүүлэн өгч байсан. Цаашид ч өгнө. Миний жилийн цалин 400-450 мянган ам.доллар байдаг. Хамгийн сүүлийн цалингийн чекээ АНУ-ын Эрүүл мэндийн яам болон COVID-19 вирустэй тэмцэх АНУ-ын нийгмийн албанд илгээсэн. Энэ бол миний хувьд ихээхэн нэр төрийн хэрэг" хэмээн Трамп Твиттер хуудсандаа бичжээ.

 

Тэрбээр ийнхүү бичихийн хамт энэ оны эхний улирлын бүх цалин болох  100 мянган ам.долларыг коронавирусийг эмчлэх эм боловсруулахад хандивласан баримтын зургийг нийтэлсэн байна.

 

Энд дуулгахад, АНУ коронавирусийн халдварын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд тус улсад тавдугаар сарын 25-ны байдлаар халдварын тохиолдол 1,68 сая болсон бол 98 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bold:
Manai turiihun hulgai hiine Gadniihan turduu handiv ugnu Mash ikh yalgaatai baigaa biz
2020-05-25