COVID-19: Тувагийн тэргүүн эмнэлэгт хэвтжээ
5-25

Тувагийн тэргүүн Шолбан-Кара-оол коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтсэн тухайгаа "ВКонтакте" олон нийтийн сүлжээн дэхь хуудсаараа дамжуулан тавдугаар сарын 25-нд мэдээлжээ. 

 

Түүнтэй хамт Тандагийн захиргааны дарга зэрэг өөр хэд хэдэн албан тушаалтан эмнэлэгт хэвтсэн гэнэ. 

 

"Аймшигтай халдвар юм, толгой маш их өвдөж байна, зарим хүмүүсийн уушги үрэвссэн гэнэ. Манай эмч нар маш их хичээж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт миний өвчний талаар ил болно гэдгийг мэдэж байна, гэхдээ алсын зайнаас удирдах ажлаа явуулахыг хичээж байна" хэмээн Кара-оол бичжээ. Мөн Тувагийн Засгийн газрын мэдээлснээр төрийн тэргүүнийх нь биеийн байдал сайн байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн хоногт Тувад коронавирусийн халдварын тохиолдол 52-оор нэмэгдсэнээр нийт тохиолдол  625 болсон байна. Халдвар анх бүртгэгдсэнээс хойш нэг хүн нас барж, 57 хүн эдгэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголыг муу еролсон улс орныхон энэ тахалд их нэрвэгдэж байх юм .Энэ юуных вэ ?
2020-05-26
Усан нүдэт:
Буриадад 1250 хүн өвдсөнөөс 720 -ийг нь. Халимагт 500 хунийхээ талыг нь гэх мэт үй олноор нь л эмчилж гаргаад байгаа гэх юм. Нэг хүнийг эмчлэхэд 15-20 хоног орж байгаа л гэнэ. Гэтэл манай Нямхүү эмя 40-өөс дээш хоног гээд байх юм, 141 хүнээс 33 хүн маш удаж байж гаргалаа. Буриад Халимагт эмнэлэгүүд нь тийм супер хөгжцөн юм байхдаа
2020-05-25
Зиндаамн дээр бичлэг нь бна:
Хөөрхий минь бас л хүнд өвдсөн байна шүү. Хурдан эдгээрэй. Бидний мах цусны тасархай
2020-05-25
Иргэн.:
Энэ Тува нар буриад ч юмуу казак ч юмуу тэднээс арай илүү монголжуу харагдаад байх юм.
2020-05-25
юу яриад байгаан урайнхайчууд штэ