С.Амарсайхан: Арьс ширний үйлдвэрүүдийг Дархан-Уул руу нүүлгэнэ

img

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,

 

-Нийслэлийн хэмжээнд 173 хороонд ариутгал халдваргүйтлийн  ажил хийж байгаа. Ариутгал байнгын хийдэг болж байна.  Нийт 1 сая 510 мянган м/кв талбайг цэвэрлэж ариутгаж байна.  Өнөөдрийн байдлаар өрхийн эрүүл мэндийн  төв, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо зэрэг нийт  13220 аж ахуй нэгж дотор халдваргүйтэл хийсэн байна.

 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан   НОК коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх шатны ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн 36 албан хаагч орж, гарах хөдөлгөөн дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 11 гал түймэр гарсан. Энэ гал түймрийг Онцгой байдлын  алба хаагчид цаг алдалгүй ажиллаж унтраасан.  Иргэд гал түймрийн аюулаас  урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

 

Коронавирусээс сэргийлэх нийслэлийн шуурхай штаб  нийслэл рүү орсон 33500 авто машин байгаа бол гарсан 31 мянга нийтдээ 64 мянган авто машин зорчигч орж гарсан байна.

 

Зөвшөөрөлгүй баригдсан хашаа хороог цэгцлэх ажил явагдаж байна.  Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 42 аж ахуй нэгжийн хашаа, хороог өөрчлөх шинэчлэх буулгах ажил хийгдэж байгаа. Энэ ажилд зарим аж ахуй нэгжүүд сайн оролцож байгаа бол зарим аж ахуй нэгжүүд идэвхгүй оролцож байна. Шаардлагад нийцээгүй газруудыг хот буцаан авах ажил хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд 12 аж ахуй нэгжийн хашааг албадан буулгасан. Энэ ажил зургаадугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ. Шаардлагатай гэж үзвэл цааш үргэлжилнэ. Цаашид  хуулийн дагуу  газар эзэмшиж ашиглаж байгаа бол нийслэлээс гаргасан стандартын дагуу өнгө үзэмжтэй хашаа, хороо барина. Өөрийн газар дээр эзэн ёсоор хандах хэрэгтэй. Үгүй бол хот өөрийн газар дээр газар зохион байгуулах ажлыг хийнэ. Дараагийн ажил ахмадын хорооны газрыг тохижуулна. Зураг төсөл нь гарсан. Иргэдээс санал авна. checkmyservice аппаар гомдлоо өгч болно.

 

АШУҮИС-тай хамтран ажиллахаар болж байна. Нийслэлийн хэмжээнд эхний ээлжинд эмнэлгийн боловсон хүчин, сувилагч, үйлчилгээний ажилтан бэлтгэх ажлыг эхлүүлж байгаа. Ингэснээр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа бэхжинэ.

Нийслэлинй төрийн болон үйлчилгээний алба хаагчдын эрүүл мэндийн асуудал дээр анхаарч хамтарч ажиллахаар болж байна.

 

Япон-Монголын сургалтын төв Баянзүрх дүүргийн зургаан хорооны нутагт үйлчилж байна. Ардын эмчилгээ уламжлалт эмчилгээг хослуулж үйлчилж байна. Тиймээс Япон-Монголын сургалтын төвд 350 сая төгрөгний лабораторид урвалж бодисыг авч өгөхөөр шийдвэрлэж байгаа. Эрүүл мэндийн газрын түргэн тусламжийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах ажилд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ зургадугаар  сард багтаж 60 авто машин орж ирнэ. Нийслэлийн цагдаагийн байгууллагад 77 авто машин авч өгч байгаа гэж мэдээлээд асуултад хариуллаа.

 

-Бизнесээ хэрхэн дэмжиж байна вэ? 

 

-Энэ асуудал бидний чухал асуудлын нэг. Энэ хүрээнд үйлчилгээний байгууллагуудаа үе шаттайгаар нээж байна. Хэвийн явуулах тал дээр анхаарч байна. Энэ долоо хоногт  иргэддээ танилцуулна.

 

-Хилээ нээхгүйгээр дотооддоо хөл хориог цуцлах боломжгүй юу?

 

-Засгийн газар, УОК шийдвэр гаргасан. Хөл хорио зургаадугаар сарын 30 хүртэл сунгалаа.

 

-Арьс ширний  үйлдвэрүүдийн үнэрийг яаж дарах вэ?

 

-Арьс ширний үйлдвэрүүдийг Дархан -Уул аймаг  нүүлгэхээр болж байгаа. Ирэх жилээс нүүж гарах бэлтгэл ажлууд хийж байна. "Харгиа" цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. 

 

"100 айл"-ыг ирэх хавар гэхэд бүрэн хэмжээгээр нүүлгээд дуусах байх. Налайхад 120 га газарт шилжүүлэхээр  ажил явж байна. 4,6 км даацын зам тавигдсан. Мөн “Нарантуул” болон барилгын захууд нүүх ёстой. Бид бизнесүүдээ ад үзэж буй хэрэг биш.  

 

Г.Мичидмаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bitgii hyfcaarai darhand tiim yum baihgvi shvv bohir ygaadas asgadaga gazar bish shvv lalryydaa
2020-05-27
Darhand naad zawaan yumaa awchiraad vzeerei bid hogjih gej ylas hot bolson bolhoos yamar hyagdal ygaadas shingeeh gej hot baigyylagdaagvi yum shvv Oros ah nariin byanaar darhan hot mini bossiim terni vrgejil bi ba minii darchyyd maani baina darhan hotoo harinch hamgaalna shvv bitgii andyyraarai S Amarsaihan gyai
2020-05-27
Bitgi hyfcaarai bi vheheer chi vh gesen dee yalgaa yun waigaan be Mini darhan hot hordchomoor waina yy bitgii shaagaarai end chini bas hvmvvs amirdagiin shvv lalryydaa oorsdiinhoi baasiig oorsdoo zohifcyyl bitgi Oron nytagf mini horoo hordyylah geed wai
2020-05-27
mng:
Talarxaj bna Amarsaixan dargad! Zorigtoi erch xvchtei shudarga zaluu daa! demjij bna!
2020-05-26
hiideg yum 1 algaa tegne ingene gej yarisaar 4 jil budaa
2020-05-26
Иргэн:
Зөв
2020-05-26
Drhanaas:
Bitgii hutsaa PIzda aln shu
2020-05-26
Дарханаас дахиад цаашлан байгуулсан нь дээр, ахиухан хордуулаад орос руу урсгавал зүгээрсэн
2020-05-26
Irgen:
Поп одоо чи болсон
2020-05-26
Бит:
Битгий худлаа попор зайсан орчмыг сүйтгэгч хулгайч нүдтэй гөлөөн МАН Амарсайхан худалч шүү санал бүү өг новшнуудад
2020-05-26
aris shirnii saihan uildvertei bailaa.myanguujin barzagar byambasuren bolon odoonii hulgaich nartaa niilen ustgasan odoo ih hutsnaa zonog shaar.odoo uildver gej yarihdaa ichdeg boloosoi
2020-05-25
Iren:
Aris shirnii uildveruudiig ur ueiin SD baitugai ZG shiidver gargaad chadaagui. Harah l uldej Dee
2020-05-25
Irgen:
Yavgan hunii zam haaj esvel but yavgan hunii zamgui barilga barij bgaag anhaaraachee. Umnuh ZD ene ajliig mash sain hiih bsan shuu.
2020-05-25
Нарантуулыг эхлээд нүүлгэ түгжирэлийн эх
2020-05-25
Яг харагдаач. муусайн худалчууд
2020-05-25
Зочин:
ард түмэн үнэмшихгүй
2020-05-25
Зочин:
Арьс ширний үйлдвэрүүдийг .мөн 100 айлийн барилгын материал зарагч нарыг нүүлгэнэ гэж 30 жил ярьлаа захуудыг нүүлгэнэ гэж сүүлийн 10 жил ярьсан монголчууд гэж ийм бүтэлгүй худалч дарга нартай орон нэгч алгаа
2020-05-25
Irgen bn:
Yarisaar l.. Eniigee anh yarij bhdaa hiitsen bol odoo ingej dahij songogdoh gj vilee vzehgvi blaa shd hvv meen
2020-05-25