COVID-19: Уханьд долоо хоногийн дотор 6,5 сая тест хийжээ
2020-05-26

 

Өнгөрсөн оны сүүлээр анхлан коронавирусийн халдвар бүртгэгдэж байсан Хятадын Ухань хотод бүх нийтийг вирусийн тестэд хамруулахаар эрх баригчид шийдвэрлэсэн тухай мэдээлэл өмнө нь гарч байсан. 

 

Энэ шийдвэрийн хүрээнд тавдугаар сарын 14-25-ны хооронд Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн 6 574 093 тест хийсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зөвхөн тавдугаар сарын 23-ны бямба гаригт гэхэд л 1 146 156 тест хийсэн нь тус хотод бүх нийтийг оношилгоонд хамруулах кампанит ажил эхэлсэн тавдугаар сарын 14-ний өдөртэй харьцуулахад 15 дахин их байгаа аж. Ийнхүү бүх нийтийг оношилгоонд хамруулах болсон нь шинж тэмдэг илрэхгүй тохиолдлууд болон шинж тэмдэг багаар илэрч байгаа тохиолдлуудыг олж илрүүлэх зорилготой байсан гэж Уханийн эрүүл мэндийн комисс мэдэгджээ.

 

Ухань хотод шинж тэмдэггүй халдварын тохиолдлууд илэрсээр байсан тул өмнө нь оношилгоонд хамрагдаж байгаагүй хүн бүрт тест хийх шийдвэр гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин