Өөрөө буулгагч онхолдож нэг иргэн амиа алджээ
5-26

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдаж нас баржээ.

 

Тодруулбал ослын тухай дуудлага 2020.05.25-ны өдрийн 19:42 цагт Онцгой байдлын албанд ирснээр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 19:50 цагт очиход  Хово загварын өөрөө буулгагч онхолдож Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн М /45 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин