Салхитын мөнгөний ордын хэргийн шийдвэрийг шүүхээс танилцуулна
5-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Салхитын мөнгөний ордтой маргааныг шийдвэрлэх явцад авлига авсан шүүгч нарын хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай явагдсан. 

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр шилжүүлсэн.

 

Тэгвэл өнөөдөр /2020.05.26/ 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин